Tuesday, December 4, 2007

Яанаа Маргааш Ямар Хоол Хийнээ?



Тогооч ээжийн хүчинд амттай, чамин хоол идэж. Улмаар саваагүй сониуч зангийн эрхээр гэрт буй янз бүрийн хоол амтлагчийг туршин, хольж идэж сурсныыг хэлэх үү. Үе үе ээжийн ажил дээр очин сүү авах далимаар чамин, хачин, гоё амттай Унгар хоолыг өөр зүс царайтай, инээд алдсан, өндөр том хамартай тогоочидын гараа гаргаж хийсэн олон хоолыг амтлан өссөн бага насны дэврүүн хүслээр хааяадаа ээжийг зовоон яг л тиймийг иднэ хэмээн, тэр хоолыг яаж хийдэг талаар асууж байцаан шалж, хийж өгөхийн шаардан байсан тэр үеэс хоол хийж сурах үндэс сyypь маань тавигдсан билээ.
Түүнчлэн ээждээ туслан бууз, баншний гурил элдэж, төмс ногоо арилган хоол хийж сурсныхаа хүчинд үеийн найзуудын дунд гоё хоол хийдэгээрээ гайхагдаж бараг л мастер тогооч гэж хэлэгдэн энд од боллоо. Хоол хийж сурсныхаа ачаар их олон зүйлээс аврагдсан гэхэд хилсдэхгүй бизээ. ( Бас англиар халит, мулит тарлантуулдаг маань их нэмэр болсон доо. Ээж аавдаа л их баярладаг даа.) Муухан хэлэх буюу зөөлрүүлж хэлвэл баалсан зарим нэг нь чи хужаагийн эрлийз үү гэж хүртэл асуудаг байлаа. Хоол гайгүй хийдэг чадвараасаа болоод заримдаа ойр орчимынхоо гэр бүлийг хальт ам мурийлгах явдал хүртэл байдаг байв. Нөхөр нь эхнэрээ "Чи одоо ингээд хоол хийгээч, заалгаад ав, сур." гэж хэлэн эхнэрээ уурлуулах явдал хүртэл гардаг байв. Гэхдээ миний ээж " -Энэ хоолыг ингээд хий." гэж зааж өгөөгүй ч хажуудаа байлган, үйл хөдлөлөөөрөө зөвлөж байсан юм. Ээжээрээ баншыг яаж хурдан, гоё чимхэхийг заалган улмаар том болсон хойноо сайн бэрийг банш хэрхэн чимхдэгээр нь мэдэж болно гэж танидаг эгчийн шалгалтанд орж , "Гайгүй чимхдэг."гэж магтуулан, гайгүй бэр болох юм байна гэж бас онгирч л явлаа.

Oнөөдөрийг хүртэл дандаа л амттай, сайхан хоол хийдгээрээ магтуулдаг байлаа. Тэгээд саяхан нэг ажилд орлоо. Хамгийн чухал нь оройн хоол хийж өгөх ажил тул ядах юмгүй гэж бодож байлаа. Гайгүй сэтгэгдэл төрүүлэхийн тулд гайгүй хоолнууд хийгээд долоо хонож байнаа. Гэтэл нэг ч магтаалын үг сонссонгүй. Xарин ч бүр хийсэн хоолоо анх удаа муулуулан түлхүүллээ дээ. Одоо яанаа маргааш ямар хоол өгнөө гэж унтаад, өнөөдөр юу хийж өгнөө гэж босдог боллоо доо. Бас л түлхүүлнэ гэхээс яс хавталздаг боллоо.

4 comments:

Always welcome said...

Тийм сайхан хоол гараа гарган хийж өгч байхад голж түлхэж байвал ёстой амны хишиг нь ар дээр гарах байх даа. Хоолны хамгийн гол амтлагч нь "сэтгэл" юм гэнэлээ, сэтгэлээсээ хийсэн юм бүхэн амттай. Ийм сайхан хоол хийдэг охиноороо ээж чинь бахархдаг байхаа.
Тэр үйлчлүүлэгчийн тухайд тэр л лав урд нь тийм сайхан амттай хоол идэж үзээгүй гар байх, тэгээл цочсондоо түлхээ байлгүй. Яваандаа дасаад өөр хоол идэж чадахгүй болох биз.
Чамд амжилт, ээжид чинь эрүүл энхийг хүсэн ерөөе!

Always welcome said...

Өө энэ зураг дээр байгаа 3 хавиргыг бариж аваад зулгаачихмаар амттай харагдаж байх чинь. Чиний хийсэн хоол уу? Хамаг ходоодны шүүс ялгарчихлаа, явж нэг юм олж идэхээс.
хэхэ

бж said...

Арааны шүлс шууд л асгарч байна шд. Мах хараад ингэдэггүй монгол хүн гэж байдаг болов уу, бараг л үгүй дээ. Зарим нь бүр наанаа цагаан хоолтон энэ тэр гэж байвч чиний энэ зурган дээрх шиг амттайхан шарсан хавирга хараад шүлсээ цааш нь гүдхийтэл залгина даа.
Тэр хүмүүс амтгүйгээс нь болж тэгээгүй байхаа. Чамайг сорьж байгаа ч юм билүү. Зүгээр л тоохгүй, сэтгэлээсээ л хийгээд бай. Нэг өдөр л чамайг ямар амттай хоол хийдэг болохыг чинь аяндаа хэлнэ дээ. Гэхдээ үндэстэн үндэстний хоол ундны онцлог гэж бас байнаа. Тэр хүмүүсийнхээ ямаршуу хоолонд дуртай болохыг жаахан судлах гэж оролдсон ч болохгүй нь юу байхав. За тэгээд мундаг бүсгүй надаар хэлүүлэх юун.
Амжилт хүсье. Чи чаднаа.

Arsun said...

Ааа, амттай харагдаж байна шүү. Авгайдаа үзүүлье байз.