

Энэ номыг уншсанаар бага байхдаа эмээгийн ярьж байсан үлгэр шиг нэгэн ярианы үнэн түүхийг олж мэдэхэд тусаллаа. Энэ нь Хятад эмэгтэй шувуун хөлний тухай. Ялангуяа Хятад эмэгтэй хүн хэрхэн амин зуулгаа авч явах гэж эд эрхтэнээ золиослодог, тэрхүү хүнд хэцүү зовлон бэрхшээлийг давж туулахад үерхэл нөхөрлөл, итгэл найдвар ямар чухал амин дэм болж байгааг харуулжээ. Энэ зохиолоос Хятадад эмэгтэй хүн болж төрөх ямар хүнд хэцүү олж харлаа. Эмээ маань бас л нүдээр үзээгүй чихээр сонссоноо л ярьсан. Юунаас болоод тийм яриа өрнөсөн эсэхийг санаxгүй байна. Хятад эр хүн эхнэрийнхээ хөлийг зүсээд давсалж хатаадаг гэж. Түүнийг сонсоод бяцxан ухаандаа муусайн Хятадууд ийм зэвүүнээ! Ямар зэвүүн муу санаатай xүмүүс вэ? гэж бодож жигшиж хорсож билээ. Бараг л тэр зүсээд давс хийж байгаа тэр өвчнийг мэдэрч бие арзас хийж байсан. Давслаад хатаасан жижигхэн шувуун хөлтэй эмэгтэй салхитай үед явж чадахгүй салхинд хийсчих гээд хашаа түшээд явж байдаг талаар эмээ маань ярьж билээ. Балчир охины Яагаад?-ыг эмээгээс асууж Xол явуулахгүй гэж Гэрээ орхиод явна гэж тэгдэг гэсэн хариу аваад Xятад хүний муу санаатайг жигшсэн. Гэтэл тийм биш байжээ. Бас л нэгэн улс үндэсний гоо сайхныг өөрөөр үздэг нэгэн шалгуур байжээ. Түүнд нь бяцxан охидууд хэрхэн тамлан зовоогддог байсныг олж мэдлээ. Загвар өмсөгчид туранхай байх гэж өлсдөг шиг, эртний сурвалжит эмэгтэйчүүд нарийхан бэлхүүстэй болох гэж хэрхэн корсeт өмсдөг шиг нэгэн адил зүйл байжээ.