Wednesday, June 3, 2009

Photos which I took


Lake Michigan


Lakeshore Drive and Navy Pier.



John Hancock building.

FRENCH OPEN 2009/GO GO ROGER



I am praying for you to be a champion. This is the best opportunity to get that trophy. Do it for your child.

Thursday, April 23, 2009

Stumblin In

You tube-ees haij baigaad olloo doo. Baga nas sanagdaj baina. Uneheer yu gej saihan sonssonooroo avdag baijee. Yostoi ineedtei yum aa.

Friday, April 17, 2009

Barack Obama on Check, Please!

Bi bolon minii neg naiz mon tuunii bagsh bid gurav Hyde Park buyu Chicagogiin zuun urd hesegt ochin enehuu restaurant udiiin zoog barilaa. Eronhiilogchiin sanal bolgoson enehuu restaurant ni nileed hun ihtei, bolomjiin unetei, Gajun buyuu haluun nogootoi Louisiana mujaas uussen hoolnii neg torol bilee. Zoognoos omno Mexican Art Museum uzen melmiigee bayasgaj, hoolny daraa Robert Mapplethorp hemeeh Gerel Zuragiin tuuhend ooriin gesen hev mayagaa uldeej, bas zohih hemjeenii bair suuri ezeldeg nertei gerel zuragchnii uzesgeleng unegui uzej ih bashiilaa.

Tuesday, April 14, 2009

Анд Найз О. Мөнхмандахын дурсгалд

Блогтоо юм бичээгүй нилээд удчихлаа. Нилээд гэж бүр маш их хугацаа өнгөрчээ. Их ч зүйл болж өнгөрчээ. Эргэн тойронд маань ч их ч зүйл боллоо. Зүүдэнд ч оромгүй явдалууд ч их боллоо. Шинэ он гараад удалгүй дотны нэг анд маань эгэл залуугаар ертөнцийг орхин одлоо. Гурван хүүхэд, эхнэр харсаар нь байгаад хар залуугаар нь хайрт аав, халамжит ханиа алдлаа. Манай найзын салах ёс хийх ёслол дээр талийгаачийн бүх зурагийг эмхэтгэн нэгэн слайд шоу хийсэн нь талийгаачийн бүx л амьдрал нүдний өмнө жирэлзээд өнгөрөх шиг санaгдлaа. Xүний амьдрал гэж ийм богинохон байсан гэж үү гэж бодогдож билээ. 38 жил гэж их урт юм шиг мөртлөө зүгээр л хагас цагийн слайд шоу байлаа.

Миний одоог хүртэл туулсан энэхүү амьдралийн маань гуравны нэг хэсэг нь энэ найзтай маань салшгүй холбоотой билээ, ялангуяа Америкт байгаа энэ хугацаа, энэ үе, энэ chapter энэ хүнтэй салшгүй холбоотой билээ. Одоогоос 10-аад жилийн өмнө бидний 3 нөхөд хамтдаа энэ улсыг зорьж билээ. Түүнээс хойш 3-ийнхаа нэгийг үдчихээд хоёул үлдээд байна даа. Хүний амьдралыг номтой зүйрлэхэд тэр номны нэгэн гол хэсэг анд найзтай маань холбоотой.


Бичих зүйл зөндөө л байна. Гэсэн хэдий ч тэрхүү зураглалыг үзэж байхдаа багадaa үзэх дуртай байсан "Дайсны Цэргүүдээ Сонсоцгоо!" киноны гол баатар Гэлэгбаатарын хэлж байсан эртний Монголын нэгэн их гүүшийн хэлсэн үг хэмээн хэлж байсан үгийг энд бичихгүй байж чадсангүй.

НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛЭЭР чУЛУУН ХЭРМИЙГ ч ЦООЛНО
НЭГЭНТ ӨНГӨРСӨН АНДАА ДУРСАХАД ХҮРЭЛ ЗҮРХ ч ХАЙЛНА.

Хэдийгээр анд маань хар залуугаар энэ дэлхийгээс явсан ч бидний зүрх сэтгэлд хүнд тусархуу, эглээс эгэл даруухан зан нь мөнхөд эргэн эргэн дурсан санагдах болноо.

Friday, February 20, 2009

Bobby McFerrin - Ave Maria

He is different and unique. I like very much.

Friday, January 9, 2009

Шинэ Оны Анхны Бичлэг

Юуны өмнө цаг заваа гарган блогоор минь орж ирэн үнэтэй, сайхан үгээр магтан урамшуулдаг блогчин анд нартай шинэ оны мэнд хүргээд энэ жилдээ амжилт, бүтээлээр дүүрэн байх болтугай гэж ерөөе! Дашрамд нь гэртээ хонодоггүй залхуу андаа өршөөгөөрэй. Цаг заваа гаргаад ороод гарахад шинэ сэргэг юм юу ч байхгүй, гал хөсгүй хүйтэн угтсан тэр нэг хэсэг үеийг уучлаарай. Галаа түлэхгүй, цайгаа чанахгүй юм байж хүн орж ирсэн болов уу гээд гардаг гээд боддоо. Түүнийгээ бас хүлээн шөвшөөрөхгүй байх санаатай. За байз ямар шалтаг тоочдог юм билээ, юу руу чихдэг юм билээ гээд хайгаад байна гээд боддоо. Шалтаг хэлье гэсэн чинь бас зөндөө байна. Тэгэхээр ерөөсөө шалтаг хайхаа болиод миний буруу гэмээ хүлээлээ.

Шинэ оны бичлэгээ тэгж байгаад тавтай эхэлнэ гэж байтал шинэ он маань хуучирч байх шиг. Он сар өдөр тавихдаа андуурахгүй байхыг бодоход. Хуучирсаны тэмдэг гэж бодож байна. Энэ оны хуанлигаа нээж найз нхдийн төрсөн өдрийг тэмдэглэхийн хуучин хуанли, журналаа харж байтал их сонин зүйлс бас байнаа. Ёстой л (Бичиж тэмдэглээгүй юм бүхэн харанхуйн мананд хучигдаж үүрд мартагдах тавилантай аваас, бичигдсэн юм бүхэн амьд мэт ажгуу) гэж хаа нэгтэйгээ бичиж авсан мөрүүд дурайтал цагаан дээр хараар харагдаж байлаа. (Миний 1997 оны өдрийн хуанли)
Хуудас эргүүлээд гүйлгэж байтал Эмили Дикинсон гээд гараад ирэхээр нь ёстой гайхлаа даа. Үгүй тэр үед би бас Эмили Дикинсоныг мэддэг байжээ гэж өөрөө өөрийгөө гайхлаа. Ломбын Нямаагийн орчуулсан Эмили Дикинсоны шүлэг миний дэвтэр байж байлаа даа. Тэгээд энд бичих гэснээ шинэ оны бичлэгээ бэлэг дэмбэрэлгүй шүлгээр эхлээд төвөг гэж Монгол хүний зангаараа бодоод дараагийн бичлэгтээ оруулъя гэж шийдлээ. Харин нэгэнт нэрийг нь дурдсан болохоор Эмили Дикинсоны нэг шүлгийг доор орууллаа.

Hope is the thing with feathers by Emily Dickinson

Hope is the thing with feathers
That perches in the soul,
And sings the tune without the words,
And never stops at all,
And sweetest in the gale is heard;
And sore must be the storm
That could abash the little bird
That kept so many warm.
I’ve heard it in the chilliest land,
And on the strangest sea;
Yet, never, in extremity,
It asked a crumb of me.