Tuesday, March 25, 2008
Хаварын синдром эхэллээ... Үгүй Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ ...
За ойрдоо блогтоо юу ч бичсэнгүй. Хавар болоод ч тэрүү энд тэнд цуглаан болоод л ..., нөгөө хаврын синдром гэдэг нь хөдлөөд л ..., бас муу эр дайнд хөөрнө гэгчээр би бас хөөрч энд улс төржөөд л ..., блогтоо ч юм бичих завгүйдээд л..,. Тэнд Түвдүүд босоод л ..., дээр нь би энд санаа зовоод л ..., хажуу гудамжинд хүмүүс дайныг эсэргүүцэж жагсаад л... Дээр нь бас шөнөдөө нойр хүрэхгүй сэрүүдээд л..., халгайтай хуушуур хийж идэн, хий хуйгаа дарахгүй бол хоёр чих минь сортойгоод сансарт удахгүй нисэх байхаа би. Сураг нь Монголд сонгуулийн сурталчилгаа эхлээд л.., энд Обама ах цөс огшиогоод л хачин л байна шүү би ойрдоо. Уншиж байсан номоо дуусгаж чадахгүй барьж тавиад л..., олигтой тогтвортой сууж чадахгүй байн байн цонхоор хараад л.., алхах нэрийдлээд байн байн гарч гүйн дэлгүүр хэсээд л ..., Империалистүүдийн улыг долоох нь холгүй байж олсон хэдэн ногоон цаасаа таарсан тараагүй гутал хувцаснаас өгөөд л..., үгүй ер би ойрдоо их хачин байна шүү. Ашгүй машин маань ирэх долоо хоногоос засвараас гарах нээ. Машингүй ч бас л хоёр сар гаран хөл хориотой байлаа. Гарчигаа хаврын синдром гэж бас муухай эхэллээ. Хавар сайхан шүү, байцаа шиг давхарласан зузаан хувцаснаасаа салаад л..., бие хөнгөрөөд л ..., хүмүүс цаанаа нэг л тайван намуухан. Ирж яваа цагаа гэж ... Хавар ирлээ шүү хүүхнүүдээ гэж сайхан дуу байдаг даа. Олон жилийн өмнө миний нэг таньдаг барималч ах " Ёоо хавар болоод гоё, гоё хөлтэй хүүхнүүд хараад бүр хүзүү гоёодчихлоо гэж билээ" Нээрээ л хавар ч бас caйxaн шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Sain uu? Sonin hun blogtoo salhi oruuljee. Unuudur uneer ontsgoi udur bololtoi.
Tanidag barimalch ah gej aimaar nuusna bainaa.
Post a Comment