Monday, February 4, 2008

Асуултны Хариу

Блогийн андын асуусан зарим нэг асуултанд өөрийнхөө мэдэхээр хариулъя. Хуушуурын хувьд бүлээн, жаахан давстай усаар шингэндүү гурилаа зуурвал ux зүгээр. Гурил нь хатуу бол хагарах гээд байдаг юм. Санаж байгаа биз дээ Л.Ванган гуайн Ганган Сумъяа гээд нэг шог өгүүлллэг байдаг даа. Тэр өгүүллэг дээр Ганган Сумъяа маань боорцогныхоо гурилыг хүйтэн усаар зуураад, боорцог нь үсрээд түлэгддэг тухай гардаг даа.
Бас давхар хуушуур гэж байдаг юм. Гурил нь давхар гэхүү дээ. Далан давхар гээд гамбир байдаг даа тэрэн шиг хуушуурныхаа гурилыг тослоод, давхарлаад, бөөринхийлж элдээд, махаа хийж, чимхэн шарахад гурил нь гоё амттай байдаг юмаа. Манай ээж тогооч болохоор тэгдэг юм уу. Хуушуураа элддэг юм. Ээж хэлэхдээ мах тарж өгдөг, бас гyрилаа нимгэлдэг, барицалддаг гэдэг юм. Би тэгээд ээжийн хийдгээр хуушуураа дандаа элддэг дээ.

Ээзгийтэй цагаан тосоо зүгээр л идэх л сайхан даа. Чи гурилтай шөлөндөө хийж болно доо. Ээзгийтэй байхыг бодоход исгэлэн биш, чихэрлэг, зөөөлөн амттай л байгаа байх.

*** Хайлмаг хийхэд нэг их тос гарахгүй байх гэхдээ нутгийн юм тань час хийх л байх. Тиймээс тасалж аваад хайлмаг хийж үзэхгүй юу. Шар тос гарахгүй байх тиймээс араб дэлгүүрт байдаг Ghee Butter буюу clarified butter аваад жаахан холиод хайлмаг хийж болно гэж бодож байна. Масло ч болно доо.

***Бас нээрээ аарцтай маягийн будаа хийж болно ш дээ. Жишээ нь будаагаа агшаагаад лаазтай сүү буюу evaporated milk 1 лаазыг хийгээд дээрээс нь ээзгийтэй тосноосоо хийвэл гоё болно. За тэгээд туршаад үзээрэй. Тэгээд ямар болсноо хэлээрэй.

Er ni eezgiitei tos neg burjgar duu shirhegtei baidag tul aartstai budaand ih tohiromjtoi baidag. Yalanguya tsagaan sar bolj baina. Tiimees bituunii odor saikhan tsagaalga hiij bolno shuu dee.

1 comment:

Anonymous said...

huiten usaar zuurdagguig chini estoi meduushtei yum baina, margaash boortsog anh udaa hiiye gej bodson, aygui bol huiten usaar zuuraad gangan Sumya boloh baij haha. huushuurniihaa guriliig nyaltsgaiduu zuuraad neg uznee. zovlogoo ogsond thanks!