Sunday, November 25, 2007

Memory of my Dad



Миний аав моринд их дуртай хүн байж билээ. Аав маань морь худалдаж авсаар байгаад нэг мэдэхэд манайх гэдэг айл азарга адуутай болсон байж билээ. Ялангуяа хот суурин газар тэр их адууг хадгалах гэдэг бас тийм ч амар биш байж дээ. Адуун сүргийн маань манлай болсон цагаан азарга маань маш номхон амьтан байсан болохоор хүн болгоны хайр татсан, эзэндээ үнэнч хулэг байсан юм. Цагаан азарга маань улсад олон уралдаж мөнгө, хүрэл мэдальтай бас л хурдан хүлэг байсан. Миний аав миний төрсөн өдрийн дараа буюу 11 сарын 19нд бурхан болсон болохоор энэ өдөр ээж, эмээ 2 маань хүүхэд баярлуулдаг байлаа. Энд ирснээс хойш би аавынхаа дурсгалд зориулж эмээ, ээж 2-ынхаа хийдэг ажлийг ургэлжлүүлэн төрсөн өдөр гэхээсээ илүү аавынхаа дурсгалд зориулж ойр орчимд байгаа найз нөхдөө хооллодог нэг уламжлалтай болоод есөн жил болж байна даа. Тиймээс энэ сарын 20нд хүүхэд том хүн нийлсэн 10-иад хүмүүстэй Польш буффэтэнд орж нэг оройг найзуудтайгаа хууч хөөрлөө. Тэд нар маань ч миний аавыг мэдэхгүй болохоор дурсаж санаад байх юм юу байх вэ би л аавынхаа дурсгалд зориулж буян үйлдлээ.

Аавынхаа дурсгалд гэснээс аав маань моринд дуртай хүн байсан болохоор аавынхаа морьтой авахуулсан зургуудыг томруулж жаазлан байрныхаа нэг ханандаа байрлуулах гэж байгаа.

1 comment:

бж said...

Saihan sanaa baina. Chinii blogt ireed l baigaa shuu. bicheed l baigaarai. Bi ch bas aaviin ohin. Neg tiim bichleg baigaa, minii blogt. Aaviin erh ohinii tuhai.
Za tegeed amjilt huseye dee.