Thursday, June 2, 2011

Tuesday, January 11, 2011

Snow Flower and the secret fan (Цасан цэцэг буюу нууц дэвүүр) by Lisa See


Хятад хүнийг үзэн ядах гэхэд хайшаа ч юм бэ дээ. Гэхдээ Хятадуудад дургүй тэр бодол санааг хар багаасаа би болоод миний үеийнхэн тархиндаа суулгуулсан. "Өглөө", "Сүхбаатар" киног үзэж өссөн бидний бага нас Хятад хүн, Хятадын эрлүүзүүдийг жигших, үсэн ядах, тэдгээр хүмүүст хүмүүний хамаг л муу муухай шинж чанар бүрэлдсэн мэт ойлголттой байжээ. Гэтэл энэ том гүрний урлаг, утга зохиол, зан заншил, гүн ухаан ямар гайхамшигтайг хамтад нь бас үгүйсгэжээ. Энэ гүрэн бас л бусадтай нэгэн адил ард түмэнтэй. Ард түмэн нь ядарч зовсон амьдралтай түүний эсрэг тэмцэж атга будаа амруугаа олж хийхийн төлөө энэхүү шороон түмэн хүмүүсийн дундаас хэрхэн амь гарч байгаа нь бидэнтэй адил эгэл жирийн хүмүүс гэдгийг бас л ухаараагүй өсжээ. Би болоод миний үеийнхэн тархиа эдгээр ард түмнийг хавтгайруулан үзэн ядах тийм л ойлголтоор тэжээжээ.

Энэ номыг уншсанаар бага байхдаа эмээгийн ярьж байсан үлгэр шиг нэгэн ярианы үнэн түүхийг олж мэдэхэд тусаллаа. Энэ нь Хятад эмэгтэй шувуун хөлний тухай. Ялангуяа Хятад эмэгтэй хүн хэрхэн амин зуулгаа авч явах гэж эд эрхтэнээ золиослодог, тэрхүү хүнд хэцүү зовлон бэрхшээлийг давж туулахад үерхэл нөхөрлөл, итгэл найдвар ямар чухал амин дэм болж байгааг харуулжээ. Энэ зохиолоос Хятадад эмэгтэй хүн болж төрөх ямар хүнд хэцүү олж харлаа. Эмээ маань бас л нүдээр үзээгүй чихээр сонссоноо л ярьсан. Юунаас болоод тийм яриа өрнөсөн эсэхийг санаxгүй байна. Хятад эр хүн эхнэрийнхээ хөлийг зүсээд давсалж хатаадаг гэж. Түүнийг сонсоод бяцxан ухаандаа муусайн Хятадууд ийм зэвүүнээ! Ямар зэвүүн муу санаатай xүмүүс вэ? гэж бодож жигшиж хорсож билээ. Бараг л тэр зүсээд давс хийж байгаа тэр өвчнийг мэдэрч бие арзас хийж байсан. Давслаад хатаасан жижигхэн шувуун хөлтэй эмэгтэй салхитай үед явж чадахгүй салхинд хийсчих гээд хашаа түшээд явж байдаг талаар эмээ маань ярьж билээ. Балчир охины Яагаад?-ыг эмээгээс асууж Xол явуулахгүй гэж Гэрээ орхиод явна гэж тэгдэг гэсэн хариу аваад Xятад хүний муу санаатайг жигшсэн. Гэтэл тийм биш байжээ. Бас л нэгэн улс үндэсний гоо сайхныг өөрөөр үздэг нэгэн шалгуур байжээ. Түүнд нь бяцxан охидууд хэрхэн тамлан зовоогддог байсныг олж мэдлээ. Загвар өмсөгчид туранхай байх гэж өлсдөг шиг, эртний сурвалжит эмэгтэйчүүд нарийхан бэлхүүстэй болох гэж хэрхэн корсeт өмсдөг шиг нэгэн адил зүйл байжээ.

Шинэ Оны Зорилт



Шинэ он гарлаа шинэ жил ирлээ шинээр хийx зүйл зөндөө байтал хуучин ондоо дуусгаагүй он дамжсан санаа бодол хийгээгүй зүйл их байнаа. Дамжуулаад яваад байхаас. Яг одоо л яг л энэ жил гэсэн зүйл зөндөө байна. Өнөөдөр "Readers digest" уншиж байтал нэг бодууштай юм шиг, хэрэгтэй ч юм шиг нэг зүйл байлаа. Хувь хүний зарчим гэх юм уу даа. Харвардын нэг эдийн засгийн професор бичсэн байна л даа. ... Мань хүн бага байхдаа нэг ийм зарчимтай байжээ. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүний нэг юм байна. Ерөөсөө Ням гаригт л ганцxан сагс тоглохгүй гээд бүр өөрөө өөртэй дүрэм гаргажээ. Энэ тухай дасгалжуулагч багш болон багынхандаа ч хэлж л дээ. Түүнээс хойш мань хүн ерөөсөө хэзээ ч Ням гаригт сагсан бөмбөг тоглоxоо больжээ. Гэтэл сургуулийнх нь сагсан бөмбөгийн шигшээ баг нь аваргын төлөө тоглолтонд шалгарав. Тэмцээн болох өдөр нь Ням гариг. Багийнх нь мань хүнээс гуйж л дээ " ГАНЦ ЭНЭ УДАА Л" тоглочих гэлээ. Мань хүн өөрийн дүрмээ зөрчилгүйгээр тэр өдөр Ням гариг учраас сагс тоглохгүй гэснээрээ тэмцээнд ороогүй өнгөрчээ. Би үүнийг уншаад үгүй Ганц л Энэ Удаа ш дээ гээд тоглочихгүй гэж бодож байлаа. Гэтэл ингээд байвал Яах вэ? гэж бас бодлоо. Хэлбэлзэж, туялзаад хайшаа л бол хайшаа холбироод орхилоо. Тэгээд дахиад бодлоо л доо ийм дээ ч би бараг жил болгон ... за шинэ оноос гээд эхэлдэг шинэ оны ЗОРИЛТ гээд л гаргадаг. Ганц Энэ Удаа гэсээр биелсэн чи юм байхгүй он дамжсаар жил сарыг өнгөрөөж байгаадаа шүүмжтэй хандлаа өөртөө. Тиймээс энэ жил Шинэ Оны Зорилт гаргасангүй ээ. Гаргасан нэгэн болон тэгэж ярьж байгаа нэгнийгээ сонсоод дотроо аанхаа тэгдэг л байхгүй юу гэж бодоод инээд хүрээд байх юм. Муухай ч юм шиг тэгээд энэ жил Зорилт гаргалгүй дотроо бодож байгаад биелүүлэх гээд байгаа юм шигээ. Гаргаагүй биш гаргасан л байгаа байхгүй харин цаасан дээр буулгаагүй болохоос. Сурсан юмыг сураар боож болдоггүй ээ гэдэг дээ... Цаасан дээр биш толгойдоо Шинэ Оны Зорилтоо гаргачихжээ. Харамсалтай нь тархиныхаа мухарт биш дух хавьцаа буулгасан байгаасаа гэж найдаж байна. Цаас гаргаж ирж харснаас дээр болов уу гэж бодох юм.

Monday, October 18, 2010

Tal Heer Nutag Minu (yum bichihgui baisan blogtoo baisan bichlegee iishee oruullaa)

Mongoliin mini tal uneheer hyazgaargui uujim bilee. Talaa duuraigaad hun ni hurtel hyazgaargui, uujim, augaa setgeltei baidag gedeg. Mongolchuud bid chini bas l ih taivuu, uujuuhan, amar amgalan humuus shuu.
Zah ni haragdahgui, zeregleeten myralzah ene talaa mon ch ih sanah yumdaa. Hun eh nutagtaigaa huin holbootoi baidag gedeg ni ih unen baidag. Hunii gazar udah tusam eh oron, eej aav, elgen sadandaa yamar ih hairtaigaa medreh ni ih iluu baidag uchriig bi medlee. Hervee bi eh orondoo, eej aav, elgen sadniihaa derged baisan bol eniig barag medrehgui baisan bolov uu.
Oirdoo neg minii setgel neg l bish namar bolood shuvuud butsaad ireheer eh nutgaa, eej aavaa, elgen sadnaa sanagalzah ni ih bolj baih shig. Zurag haraad, shuleg nairaglal unshih tusam nulims unagah ni ih boljee. Namar bolj shuvuud butsahaar hunii setgel ih gegelzdeg gej nom zohioloos unshij baisan bolohoos oort ingej tohioldonoo gej yostoi l zuudelsengui yavlaa. Getel uneheer gegelzene, sanagalzana gedeg ugiig oirdoo bainga l medreh bolj baina. Deer ni bi ch bas ih nulims unagah durtaig heleh uu. Hari hel deer bichsen bacteriiin tuhai unshihaasaa ayalguut saihan mongol hel deer mini bichsen shuleg, nairaglal unshihiig iluud uzen, shono dol boltol interneted suuj, noiroo huljaan, nudee norgon, enehuu heden oguulberiig holboj suuh ni eh nutgaa sanagalzah gandsan setgeldee hur boroo oruulan devteeh yum daa. Tegeed ih erdemten zohiolch Tsendiin Damdinsurengiin "Buural Eej" nairaglalaas sanaj baigaa heden moriig end oruullaa.
...Тал сайхан нутагтай билээ
Тамсаг сайхан устай билээ
Таван хошуу малтай билээ
Тараг айраг элбэгтэй билээ...

Gurvan jiliin omnoh bichleg. Ergeed unshihad sonin baina. Harin nulims ene ter garaad baih ni gaigui baina. Ter uyed setgel sanaa tiim baisan yum bolov uu daa.

Tuesday, October 12, 2010

Вансэмбэрүү



Ene guuriig harahaar Songiny guur shig haragdaad tsaana ni baigaa uul Songino uul shig haragdaad baigaa yum. Enehuu Vansemberuu tsetsgiig ene l duunaas sain medeh bolson doo. Hosooroo urgadag, horvood hosgui, hovor tsetseg gedeg. Neeree haraad baihaar huuhdiin zulai shig haragdah yum bilee. Dasramd helehed Vandan, Dulamsuren ene 2 duuchin maani manai angiin bagsh Altangereliin bas shavi nar baisan yum bilee.

Вансэмбэрүү цэцэг гэж ...


Бум-Эрдэнэ гуайн блогоор ортол вансэмбэрүү цэцгийн зурагнууд тавьсан байв. Тэрхүү цэцгийг Баянхонгор аймгийн Баянговь сумын Богд ууланд очиж авсан талаар бичсэн байлаа. Мөнх цаст Богд уулын нөгөө тал нь Хуучин Жинст сумаас харагддаг билээ. Бум-Эрдэнэ гуайн нийтлэлийг уншаад бага байхдаа аавынхаа төрсөн нутагт зуны амралтаараа ээж, эмээ хоёртойгоо очиж байсан маань санагдаж энэхүү хэдэн мөр бичихээр ойрдоо ороогүй блогтоо салхи оруулах хүсэл төрлөө.

Зуны бүгчим халуунд тэнгэр нь газартайгаа ойртсон юмуу гэмээр, ядахдаа гэрийн сүүдэр ч байхгүй, газарт туссан миний сүүдэр хүүхдийн паркийн инээдэг толинд тусдаг тарваган хүн шиг тийм л тагдгар намхан сүүдэр газарт туссан. Тараг нь тараг биш хоормог л болдог тийм л аагим халуун өдрүүдэд мөнх цаст Богд уулийн оройг харахад сэрүү татаад, хажууд минь ирсэн мэт хөхрөөд цайран харагддаг байсныг яг л өнөөдөр, одоо харж байгаа юм шиг санагдаж билээ. Тэрхүү цагаан цаст малгайтай Богд уульн урд үзүүр дэхь Нарийн Харын нурууны энгэрт аав маань мэндэлсэн гэдэг. Бага байсан хэдий ч гэрээсээ холдож үзээгүй болоод ч тэр юмуу, хотод үлдсэн аавыгаа санаж байсан болоод ч тэр юм уу миний ой ухаанд тэр л уул маш тод үлдсэн билээ. Богд уул гээд уншсан тань тэр л үед эмээгийн минь зааж байсан нуруу, алхаад очиход энүүхэнд байгаа юм шиг тэр л цагаан малгайтай, сэрүү татуулсан хар хөх Богд уул маань яг л хажууд байгаа юм шиг санагдаж байна.
Энэ дээр оруулсан зураг маань харин Богд уул биш Отгонтэнгэр уул юмаа. Хэрвээ одоо очвол Богд уул маань вансэмбэрүү цэцэгтэйгээ ингэж л харагдах болов уу гэж бодлоо. Отгонтэнгэр уул маань арай мөлгөр оройтой юм. Энэхүү бага насны дурсамжийг маань сэргээж өгсөн Бум-Эрдэнэ гуайдаа баярлалаа. Мөн энэхүү зургийг тавьсан блогчиндоо бас талархлаа илэрхийлье.

Sunday, April 25, 2010

Amazing voice: Norovbanzad

Бид Уртын Дуугаа Хятадад алдсан гэнээ ...

Өнөөдөр Монгол Улсын Гавъяат Жүжигчин, Морин Xуурын чуулгын удирдаач Батчулуун гуай уулзалт тоглолт Чикагод хийлээ. Энэxүү уулзалтанд дээр Батчулуун гуай хэлэхдээ " Монгол улс маань уртын дуугаа Хятадад алдсаан " гэж. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Хятад улс "Уртын дууг" анх үүсгэсэн гэсэн эрх бүхий зүйлийг ЮНЕСКО-оос авсан. Бид нар хоцорчихсон гэлээ. Харин "Mорин Xуур" - aa авч чадсан " Xөөмий " -ний хувьд яригдаж байгаа гэлээ. Гайxмаар ч, цочмоор ч "Яагаад?" гээд цээжээ дэлдмээр л боллоо. Одоо тэгээд урлагт хайртай, түүний төлөө зүрх сэтгэл нь цохилж байдаг хүмүүс надааc илүү бухимдаж л байгаа даа гэж бодоод, тэр хүмүүс яриад хэлээд авч чадаагүй л байхад би хажууд нь юу ч билээ дээ гэж бодлоо. Харамсмаар санагдаж билээ. Их эзэн Чингис хааны минь нэрийг хүртэл өмчлөөд авсан байхад нээрээ юу ч хэлэх вэ гээд л байж байна даа. Арай мөдхөн Монголоороо ярихад зөвшөөрөл авах вий дээ гэмээр юмаа.

Thursday, April 15, 2010

Je m'apelle Helene



Bas ene duug olloo. Buyantai neg ni door ni ugiig bas bicheed orchuulsan baina. Huulchihlaa. Curtesy for youtube.

Hélène
Je m'appelle Hélène
Je suis une fille
Comme les autres
Hélène
J'ai mes joies mes peines
Elles font ma vie
Comme la vôtre
Je voudrais trouver l'amour
Simplement trouver l'amour
Hélène
Je m'appelle Hélène
Je suis une fille
Comme les autres
Hélène

Helena
My name is Helena
I am a girl
Like other
Helena
I have my joys my pains
They are my life
Like yours
I would find love
Simply find love
Helena
My name is Helena
I am a girl
Like other
Helen

pour l'amour d'un garcon



Ene kinog oroid 6:10d uzeh gerluugee yaran ayul boldog baijee. Zarim zaluuchuud ni barag bidnii anhny crush baisan baihaa. Tedniig duurain bas huvtsaslalt usnii zasalt geed l ih moda delgeruuldeg baisan daa. Baga nas sanagdchihlaa

Monday, February 15, 2010

Дашдоржийн Нацагдорж

ХӨДӨӨ ТАЛЫН ҮЗЭСГЭЛЭН

Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэйгээр үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна.
Өвгөн жолооч, ухасхийн, хийг нэмэхэд дөрвөн хүрд харвасан сум мэт эргэлдэх бөгөөд бүртэлзэн харагдагч бараа нэг үе далд орж, нэг үе ил гарна. Удалгүй ойртон очвол өмнөх гүвээн дээгүүр сүм хийдийн орой бүртэлзэн цухуйж, алтан ганжуур нь өглөөний нарны гэрэлд үзэсгэлэнтэй гялбалзана.
Гандарсдын хийдийн суврагын тэнд гайхамшигтай манжлага цамхагт өлгөсөн хонхны дуу нь хангинан жингэнэнэ. Бүрээ бишгүүрийн дуу үргэлжлэх бөгөөд цам жахар бүжиглэж буй ажээ. Хөдөөгийн хүмүүс хэд хэдэн зуугаар хуралдаад, эрээн мярааныг өмсөж ийш тийш зөрөлдөнө.
Сүлжилдэн давхилдах хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Сан бэйсийн морины сайхан нь миний дурыг хөвсөлзүүлэн хөдөлгөнө. Монгол газар минь уудам юмаа. Маш сайхан морьтой юмаа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ.
Ийшээ ширтэж, тийшээ гөлрөн, үүнийг гайхаж ,түүнийг бодсоор явтал, олон морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмүүлэн, ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон үзэгдэхэд хэдийн миний хоёр нүд гэрэлтэн туссан бөгөөд нэг залуу хүүхэн жолоог дугтран зүтгүүлсээр гарч ирэх нь хувилгаан охин адил гэрэлтэй ба цог заль өнгөтэй жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч, зүрхийг чичрүүлэн догдлуулж , төв эрдэмт оюутны боловч сүнсийг холбилзуулан татна.
Цагаан саарал морины нуруун дээр ногоон гөлөмтэй боржигин янзын эмээлийг тохсон нь холхи газрын хүлгийн өнгө ялгаран, үзэсгэлэн бүрдээд, түүний дээр залуу охин хормойг цэмцийтэл, гуяыг мөлчийлгөн ороогоод, хөндлөн суужээ. Үзвэл нас арван найм, ес агаад шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон, өрөөсөн нүдний дээд тал дээр хэлтгий зангилан үзүүрийг унжуулсан нь залуу бүсгүйн дэгжин байдлыг үзүүлжээ. Цайвар өнгөтэй зөөлөн царай нь зуны наранд борлоод хоёр хацарт нь улаан туяа тусжээ. Харах нүдний хар цагаан нь хослоод, хотын залуу хүний дээр эелдэг нимгэнээр хөдлөх тутамд нүд эрхгүй дагалдан давхина.
Энгэр нударгыг хар торгоор эмжиж, нарийхан хошмог тавьсан хүрэн ягаан чисчүү дээлийг өмсөн, зүүн ханцуй дотроос нарийхан хурууг цухуйлган, жолоо цулбуурыг хугас барин атгаад баруун ханцуйгаа сул тавин, түүний дотор гараа нуун, ташаагаа тулж буулгасан том нударгыг далбайлган бүрхүүлсэн нь шинэ цагийн хээнцэр байдлыг гайхуулжээ. Хоолойн товчийг задгай тавьсан дотуур басхүү хар торгоор бөөрөнхийлөн эмжсэн цайвар шар дурдан цамцны зах цухуйж буй агаад түүний дотор нимгэн цагаан хөрстэй гуа хүзүү үзэгдэхэд хазаад авмаар буй.
Шар бажгар дурдан бүсийг шавхийтэл жийсэн нь талын идэр махбодыг бахархуулжээ. Харь газрын залуу хүн түүний замыг хөндөлдөн саатуулж, хэдэн үг асуун хэлэлцэхэд тал газрын бага охин тэр жолоог татаж, дуртайгаар түдгэлзэн хариулан өчиж басхүү энэ тэрийг лавлан сонирхоно.
Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүдэнд умбан алдах боловч, дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй сууж өгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага хүүхэд мэт хөнгөмсөг эевэрүү хасын өнгөт дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээх хаврын улирал ирж буй адил бахтай. Эелдэг түүнийг үнсэж шимж ханашгүй.
Хээр талын дунд хөндлөн гулд давхиж хөдөөгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэг үзэсгэлэнтэй учраад хэрхэн сэтгэл хөдлөхгүй байж болох ажээ. Чинээгээр хичээнгүйлэн хэлэлцэж, сонирхлыг тавина. Өндөр хааны өврөөр нутагладаг гэнэ. Өнөө өдөр тэнд буусан гэж өмнө хөндийгөөр угалзан цэнхэрлэж урссан Хэрлэн голын хөвөөн дээр нэг эрээн майхан бүрэг бараг үзэгдэхийг заагаад, даруй морио ташуурдан харайлгаж, исгэрэн харайлгасаар одов. Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо. 1931 он

Wednesday, November 25, 2009

Блогтоо юм бичээгүй хаагуур би явбаа?

Би хагуур ч явсангүй ээ. Их л завгүй ч юм шиг хүн байлаа даа энэ л хугацаанд. Дөнгөж сая нетээр хэсэж яваад санамсаргүйгээр одоогоос 10 хэдэн жилийн өмнө танидаг байсан хүнийхээ зургийг олж xарлаа. Блогт нь ороод зүгээр зөндөө их зүйл мэдлээ. Үгүй ер энэ интернет гэж ерөөсөө гайхамшигтай, дэвшилттэй зүйлийг хүмүүн биднүүс нээжээ. Мань хүний блог дээрээс олон жил уулзаагүй багшийнхаа зургийг ч олж харлаа. За нэг иймэрхүү. Гайхалтай сайхан юмаа.

Би гэдэг хүн бас их ааштай, хажуудах өрөөгөө дурандаа ( бас үгүй юмаа ацан шалаанд орсон юм байна) хөлслүүлчихээд тэгээд хөрштэйгөө ам зөрөөд, мань хүн дургүйцэлээ илэрхийлээд. Би (myself) эзэн гээд пээдийгээд байгаа юмуу даа. Үгүй ерөө бас их жижигхэн юман дээрээс их сонин асуудал буй болох юмаа. Зүгээр л цонx онгойх онгойхгүйгээс тас няс хийчих юмаа. Мань хүн гаднаас орж ирэнгүүтээ цонхоо мангар том ярахаар нь би аминдаа гадаа бороо орж байнаа чийг авчих нь гэснээс л тас няс хийлээдээ. Би ч уг нь битгий гээгүй л дээ (Яг үнэнийг хэлэхэд би мань хүнийг цонх онгойлгох нь гэж бодоогүй. It's common sense. It's raining so hard.) Онгойлгож байгаа шалтгаан нь гэрээс хоол үнэртээд гэж байгаа юм. Би болохоор мань хүний өглөө ланчиндаа аваад явах хоолыг бэлдэж байхад. Үүнээс үзэхэд xэл ам ойлголцоно гэдэг бас их чухал юмаа. Хэн хэн нь дотроо бодоод хэнийхээ юу хийж байгааг ойлгоогүй өөрийхөөрөө бодоод байгаа юмуу даа. Ээ мөн хэцүү юм аа.

За өглөө болоход гайгүй босоод ирэх байхаа гэж бодож байна. Хөрш зэргэлдээ хүмүүс тань хамаагүй муудаад дэмий байхаа. "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг." гэдэг дээ.

За өнгөрсөн долоо хоногт төрсөн өдөр болов шивдээ. Бас чиг тэмдэглэхгүй гэж байсныг бодвол хөөрхөн найр хийчихлээ. Их мөнгө цуглууллаа. Анх энэ блогоо эхлэн бичиж байхдаа ганцаараа гэж байсныг бодвол их дэвшилттэй. Тэнэмэл блогчин анд маань баяр хүргэж байсандаа.

Сүүлийн үед блогондоо орохоо болиод, орж цай уудаг Ганаа эгч маань гэртээ зөвшөөрөлгүй оруулахаа больсон. Сайн байгаа байх гэж найдаж байна. Янз бүрийн дам цуу ярианд итгэхгүй хүндээ уул нь. Буруу хазгай юм сонсоогүй байгаа даа. Гомдсон юм боловуу. Би уул нь хааяадаа орж цай оочилмоор байх юм. Хэрвээ хэн нэгэн уншаад Ганаа эгчийнд орох зөвшөөрөлтэй бол намайг мэнд мэдэж байнаа гээрээй дээ. Аагтай шаргал цайг нь санaж байна шүү.

Friday, October 30, 2009

Andrea Bocelli Besame Mucho with Lyrics translation (English)

A beautiful song. He sang it very well.

Besame mucho

Besame, besame mucho
Como si fuera ésta noche la última vez

Besame, besame mucho
Que tengo miedo a perderte, perderte después

Besame, besame mucho
Como si fuera ésta noche la última vez

Besame, besame mucho
Que tengo miedo a perderte, perderte después

Quiero tenerte muy cerca
Mirarme en tus ojos verte junto a mi
Piensa que tal vez mañana
Yo ya estaré lejos, muy lejos de ti

Besame, besame mucho
Como si fuera ésta noche la última vez

Besame, besame mucho
Que tengo miedo a perderte, perderte después

Besame, besame mucho
Que tengo miedo a perderte, perderte despues

Que tengo miedo a perderte, perderte despues...

Friday, August 28, 2009

enrique iglesias-mentiroso

Me gusto esta cancion muchas.




Mentiroso

Yo no soy aquel
que tú te imaginabas,
yo no soy aquel
que el mundo te ofreció,
en el que tú ciegamente confiabas,
el hombre de tus sueños, ese no soy yo.
Si alguna vez,
mirándote a los ojos
yo te robé
un trozo de ilusión,
te juro hoy no quise hacerte daño,
Y si he fallado en algo, te pido perdón.
Mentiroso,
porque sé que te he engañado
para estar aquí a ti lado,
cuántas cosas una vez te prometí.
Mentiroso,
pero es que te quiero tanto,
tú no te imaginas cuánto
y de eso si que nunca te menti.
Ay mentiroso. ´
Yo no soy aquel
que tú te imaginabas,
yo no soy aquel
que el mundo te ofreció,
en el que tú ciegamente confiabas,
el hombre de tus sueños, ese no soy yo.
Si alguna vez,
mirándote a los ojos
yo te robé
un trozo de ilusión,
te juro hoy no quise hacerte daño,
Y si he fallado en algo, te pido perdón.
Mentiroso,
porque sé que te he engañado
para estar aquí a ti lado,
cuántas cosas una vez te prometí.
Mentiroso,
pero es que te quiero tanto,
tú no te imaginas cuánto
y de eso si que nunca te menti.
Ay Mentiroso.
Ay Mentiroso

Friday, August 7, 2009

Sar shig hol nutag - Mongolia

Dashagui geed neeree yah yum bilee dee. Unen ug gashuun gej, Uneheer nudend orson songino shig uiluulj orhih yum. Sanaj baina, sanaj baina, sanaj baina nutgaa. Haigaad baisan duugaa olood avlaa. Bas saihan evluulegtei shuu.

Monday, August 3, 2009

Milwaukee yavaad irlee.


Milwaukee yavaad irlee. Getel darsan ch zurag baidaggui. Bi chini uul ni photo apparat avlaa ene ter geed blogtoo bicheed baisan. Bur gerel zurgiin tuuh gedeg hicheel hurtel avsan baij. Harin apparat maani alga bainaa.
Oglogch hun oortoo hooson gedeg dee. Ahdaa apparataa ogchihson. Ohiduud ni tom bolood yanz buriin uil ajillagaand ih oroltsoh baih, ter bolgoniig buulgaj avna biz gej bodood ogchihson tani ooroo ergeed avch amjijhgui l odiig hurlee.

Bi omno ni Milwaukee hotod 1 jil orchim amidarch bilee. Chicagog bodvol bas ih huiten. Yamar nam gum baidagiig saya l mederlee. Downtown ni Europe mayagiin zasaltai ondor ondor modtoi el huli ch yum shig. Agaar ni Chicagog bodvol tsever ch yum shig sanagdlaa. Zundaa mash tom olon honog urgeljilsen hugjimiin bolon olon ethnic festival ih boldog. Sayahany festivaliar ni Bon Jovi, Keith Urban lav irsen suragtai. Miller beer, Harley Davidson bolon cheese-iin ulgii nutag daa. Yamar saindaa l license plate deer ni "Dairyland of America" gej baidag. Namaig baihad barigdaj baisan "shark" helbertei Art Museum orgotgol ni barigdaad duussan bailaa. Haramsaltai ni dotor ni orj chadsangui. Haasan baisan. Zeelsen zurgiig deer oruullaa. Halit zurag haij yavaad oroi ni odort 2 udaa ongoidog gesen medeelel orj harlaa. Daraa yamar ch baisan dotor ni orj uznee. Yamartaa ch baisan architecture huvid bas l gaihaltai negen barilgyn toond ordog ni zailshgui.

Friday, July 10, 2009

Roger Federer 15 Grand Slams / Wimbledon 2009 and his greatest rival Andy Roddick


Roger Federer-iig anhny French Open-oo avsany daraa, ... odoo daraagiinh ni Wimbledon shuu dee.
- Ene udaa Nadal yah bol ?
- Roger Federer Pete Sampres-iin recordiig evdeh bolov uu ? Geed l ene ter ochnoon taamaglalaar byatshan tarhia zovooj bailaa. Getel Nadal Wimbledond oroltsohgui bolsnyg sonsood, ...oo zaa zaa gej bodoj bailaa. Barag "azny yum" geed l Federeriim omnoos hagartlaa bayarlaj baiv. Tegeed l mer ser temtseenee haraad l baij baital, Final ch bolloo deer ni Andy Roddicktei uldehed bi bas Roger Federer-iin unench fanaasaa nytsaj eheldeg gej baina shuu dee. ...za yahav dee Federer zondoo hojson yum chini ene udaa bas Andy Roddick avarga bolchihvol zugeer baina shuu dee geed bas Andy-g demjeed baidag gej baina shuu dee. Andy Roddickiin tsagt 130 milliin hurdtai padaajiig Roger zogsoono gedeg bas l amargui davaa baisan daa. Gesen hedii ch 4 tsag garuigiin togloltyn daraagaar Roger Federer Andy Roddcikiig buulgaj avsny daraa Pete Sampresiin recordiig evdej delhiin nomer 1 bairaa dahin butsaaj avan delhiin recordiig togtooloo.

Monday, June 15, 2009

Tuvshinbayar, Badar-uugan..., Mongolian Athletes, Olympic Greeting

Ene saikhan clip-iig hiisen, talibarlagch ahtai neg angid, negen shireend hamtdaa zeregtsen suuj odoogoos 18 jiliin omno angli heliig shamdan suraltsaj baisan bilee. Gankhuyag ahaa ta ih saihan nevtruuleg hiisen baina. Tsaashdaa olon saihnyg, ulam ihiig hiigeerei.

Wednesday, June 3, 2009

Photos which I took


Lake Michigan


Lakeshore Drive and Navy Pier.



John Hancock building.