Friday, February 1, 2008

Тэвдэж явахад тэвнээр туслах

... Тэвдэж явахад тэвнээр туслах ... гүйцээх гэсэн тань толгой холболт нь нэг л буруу сонсогдоод болдоггүй. Аминдаа л аваарт орчихоод унаагүй явгараад, гадаа бас хүйтэн байсныг хэлэх үү, бас дээр нь мэдэхгүй газар ирсэндээ тэвдэж сандарч явахад аяга коффее өгсөн баарны үйлчлэгч эмэгтэйд ямар их талархснаа мартахгүй илэрхийлж хэлэх гээд л байгаа санаа минь энэ. Машинаа ачуулчихаад, бас бусад хүмүүс найз нөхөддөө тээр болохгүй санаатай тэр хавиасаа унаатай залгах гэсэн тань болдоггүй ээ. Ашгүй найз хүүхний маань нөхөр (бид бас л сайн найзууд л даа) утасдаад хаана байгаагаа хэлээдэх очоод авъя гэлээ. Би энэ гар утсаа ямар их ад үздэг байсан гэж санана. Зардал багасгах санаатай, дээр нь бас сэтгэл санаа дээшээ доошоо хэлбэлзэж, гундаж явах үедээ орчноос тасарч хүмүүсээс холдох, нуугдах гэх юм уу даа. Tэр үед энэ гар утсыг бүр шидчихмээр санагдаж билээ. Хэд дахин таслуулах санаатaй, гэвч гэрээ дуусаагүй учир торгуульд орох гээд хүлээж билээ. Мөн найз хүүхэн маань машин тэрэгтэй хол замд явдаг гар утсаа ёстой салгаж болохгүй гэж билээ. Ямар азаар үгэнд нь орсон юм бэ би. За гар утасны түүх нэг иймэрхүү. Энэ унаагүй суусан газар маань Индиана, Иллинойс хоёрын хил залгаа Индиана мужид багтддаг Хаммонд гэдэг газар л даа. Би ч хажуугаар зөндөө л өнгөрч байсан болохоос зогсож байсангүй. Энэ хавид хар голдуу (арьсны үзэл гаргаагүй шүү) хүмүүс амьдардаг болохоор гэмт хэрэг гарах магадлал өндөр. Ганц нэг эмэгтэй хүн оройн цагаар, харанхуйд яваад байх газар биш байлаа. Галт тэрэг нь машинаар 15 минутын газар, явгаар бол 2 цагийн газар хэмээн бензин түгээгүүрийн ажилтан хар эмэгтэй хэллээ. Найзыгаа иртэл нь дотор нь орж дулаан байх арга байхгүй гэнээ. Хүмүүс жижигхэн цонхоор мөнгөө өгч гүйлгээ хийж байлаа. Түгээгүүрч эмэгтэй хажууд байгаа баарлуу зааж тэнд орж дулаац гэлээ. Би баар байсныг нь сая л харлаа. Тэгээд яахав дээ машинаас авсан ойр зуурын юмаа хийсэн тортой зүйлээ бариад, бааранд орсон тань хөгшин, залуу нийлсэн найман барилгын ажилтан болов уу гэмээр зарим нэг нь бөөн шивээс болсон, савхин куртка, бандaан алчуур толгойндоо боосон, барилгын ажилтан голдуу өмсдөг шар гутал, шар комбинзон өмссөн, рокер ч юм шиг, байкер ч юм шиг халамцаж эхэлж байгаа эрчүүд байлаа. Бааpны үйлчлэгч нь эмэгтэй нилээд хээгүй, нүүрэмгий болoлтой, нүдний шилтэй, туранхай, царайлагдуу, Чикагогийн Баавгайнууд хөл бөмбөгийн багийн эмблемьтэй саравчтай малгай өмссөн байлаа. Намайг ороход 8 хос ногоон, цэнхэр, бор нүднүүд бүгд намайг газарт нь хадчихаад, дээрэээс нь доошоо, доорооос нь дээшээ харлаа даа. Би одоо буцаад гараад гүйлтэй биш лангуу руу очоод мэндлээд суулаа даа. Курткaныхаа цахилгааныг тайлаад ороолтоо суллаад тортой юмаа хажуудаа тавилаа. Баарны үйлчлэгч эмэгтэй хүрч ирэн намайг юу уух хүсэлтэйг минь их л дотночлон ердийн танил мэт асуулаа. (What would you like, Honey?) Би ч яахав дээ аяга коффее гэлээ. Мань бүсгүй коффее авчирч өгөн, бас элсэн чихэр, сүү авчирч өглөө. Би мөнгөө төлөх гэсэн тань хэрэггүй гэлээ. Тэгсэн чинь яахав дээ ямар сайхан сэтгэлтэй хүн бэ гэж бодогдоод хоёр нүднээс нулимс өөрийн мэдэлгүй асгарлаа даа. Шооконд орчихоод л тэр нь гадагшилж байсан юм билээ, зад тависан даа. Бүр амьд гарсны баяр гэж тэмдэглэн, тэнд байгаа хүмүүсийг дайлмаар, зад архи уумаар санагдаж билээ. Тэгээд бодлоо би одоо юу болсон гэж архи уух билээ гавъяа байгуулсан аятай. Найз маань ирэхэд архи үнэртүүлээд угтах хэрэг үү, намайг хүлээж байгаа нөгөө ээлжний хүн дээр архи үнэртүүлээд очих болж байна уу гээд л дотор хүнтэйгээ ярьж эхэллээ дээ. Мэдээж уухгүй тал нь дийлсэн л дээ. Гэтэл хамар луу нойтон оргиод, даараад дулаан газар орж ирэн нус гоожиж байна гэж бодлоо. Гэтэл хамраас цус гарч байв. Баарны үйлчлэгч эмэгтэйд талархсанаа илэрхийлээд, илүү салфетка гуйлаа. Тэгээд аваарт орсноо хэллээ. Тэнд байгаа хүмүүс зам хэцүү байсан, гэнэт хүйтэрсэн талаар ярилцлаа. Баарны үйлчлэгч эмэгтэй надад намайг гэмтэж бэртээгүйг лавлан азтай байна хэмээн Хай файв өглөө. Тэгээд удалгүй найздаа зам зааж өгөн утсаар ярин зогсож байтал бааранд байсан залуучуудын нэг нь хүрч ирэн, унаа хэрэгтэй юу хэмээн асуун их найртай байлаа. Би ч баярласанаа хэлэн найз маань ирж яваа хэмээн хэллээ. Би ч өрөмдмөөр харагдсан байхаа. Найз хүүхнээ ирэхээр нь болсон явдлыг нэг нэггүй ярилаа. Тэгээд намайг бас шоолон ганц аяга коффеены төлөө уйлаад гэж билээ. Би ч бас буруу үед хамаагүй үг хэлэх бас дэмий юм байна гэж бодож байлаа. Найз хүүхэн маань саяхан төрсөн, нялх хүүхдээ орхиод, тэр муу цаг агаарт, замын бөглөрөлд ороод , бензин тосоо, цаг заваа гарздаад, нөхөртэйгээ, санаа нь зовоод ирлээ шүү дээ. Тэгэхэд би гэдэг хүн ганц аяга коффее өгсөн хүнийг магтаад байж байдаг гэж бодон өөрийгөө шүүмжлээд сууж байлаа. Тэр ганц аяга коффеендоо биш л дээ. Ёстой л энэ чинь ТЭВДЭЖ ЯВАХАД ТЭВНЭЭР ТУСЛАХ гэдэг үг шүү дээ.
Мэдээж би тэр өдөр над тус болсон их бага хамаагүй бүх хүмүүсд маш их баярласан даа.

5 comments:

Алтайн уулс.. said...

tiim yed jooxon ch gesen tusalsan xynd ix bayarladag shyy..neeree..tegeed ch shokond orchixson bsan jum chini argagui shuu dee..xarin saixan setgeltei xymyys taarchee..iim xymyys bdag gej bodoxoor bas xorvoo ch bas ter chigeeree xaranxui bolchixoogui l jum shig..:-) Jamar ch bsan ashgui gemtel enee teree boloogui aztai bnaa..

Cаарал said...

Muu sadan torloos sain naiz iluu gedeg biz dee. Hund hetsuu uyed l naiz nohdiin mon chanar iluu tanigddag.

бж said...

Tenhluun yavahad ni
Temeegeer tusalsnaas
Tevdej yavahad ni
Tevneer tusal gedeg baihaa.

Horvoo deer sain humuus muugaasaa havigui oloon. Chi uuruu saihan setgeltei busgui bolohoor Burhan chamaig sain humuustei, naiz naiz nuhudtei uchruulj...iveej baigaa yum shuu dee...

Cаарал said...

Harin tiim, burhan iveej Tenemel Ganaa bid gurav metiin sain blog naiz naiz humuustei uchruuljee.

Алтайн уулс.. said...

;-)