Машин засварт орсон тул нэг хэсэгтээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчих болж байгаа. Энд Чикагод өчигдөр, уржигдар их цас орон гадаа хүйтэн байгаа тул ээжийн хийдэг аарцтай шөл нүдэнд харагдаж байна. Манай ах бид хоёр ер нь цагаан идээнд маруухан тул цагаан идээнд дургүй маханд дуртай хоёр хүүхдээ аарц уулгах гэж ээж маань энэхүү хоолыг хийдэг байлаа.
Хавирга байвал зүгээр, нурууны яс, өвчүүний яс ч болно доо. Ер нь яс мөлжүүртэй, махтай гэх юмуу даа. Ээж маань ихэвчлэн нурууны яс, хавиргаа тас цохиод 2 хуваагаад, урт нэгийг нь 3 хуваана, өвчүүгээ бас мөн адил ер нь аяганд багтахаар.
Ясаа буцалган шөл гарган исэглэндүү аарц хийн 2-3 хумс сармис хэрчиж хийн, мэдээж давс хужираа тааруулна. Жаахан бантагийн гурил үрэн өтгөрүүлэн аарцтай мах шөл болж байгаа юм даа. Хүйтэн өдөр ч сайхан даа.
Мөн гурилтай шөлөндөө гүзээнд хийж дарсан өрмөн тос жаахан хийн дээр нь хатаасан яншуй хийхэд бас л сайхан лапша болно доо. Арай өвөрмөц амттай байдаг юм. (Гаргахынхаа өмнө хийвэл зүгээр.) Шууд шүлс гоожчихлоо.
Болъё гэрээ санаж байна.
Saturday, February 2, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
estoi sonsoj bgaagui..idej uzeegui xool bna..aarts end oldox bolov uu? tegvel turshij uzex jumsan..mmmmmm..bayarlalaa
oird mongolchuudiinhaa blogiig unshij l gertee oirtdog bolloo, lapsha mini saihoon
Post a Comment