Tuesday, January 29, 2008

Гай газар доороос, гахай модон дотроос гэж ...

Гай газар доороос гахай модон дотроос гэж бас л үнэн үг юмаа. Өвчин зовлон хэлж биш хийсэж ирдэг гэж бас үнэн юм. Хоёр долоо хоногийн өмнө энд Чикагод бороо цас холилдож орон гэнэт орой нь хүйтрээд температур доошоо унаад бороо цас маань мөс болоод би гэдэг хүн ажилдаа яарч яваад авто машины аваарт орлоо. Бурхны авралаар гэхүү аз гэхүү, ээж аав нутгийн тэнгэр энэ газрын уул ус гэхүү ямартаа ч болов би үхэх болоогүй байсан юм байлгүй дээ. Зам хав хар янз бүрийн цас мөсгүй зүгээр л байсан юм даа. Дуу сонсоод дуундаа ороод явж байсан магад гэнэт л машин маань жолоодлого байхгүй болоод би ч зам дээр 360 градус эргээд замын хажуу талын хашлага мөргөөд эргээд зогслоо доо. Замын хашлага мөргөхөөр явж байхдаа араасаа ирж явсан том ачааны машиныг урдаас нь харж байгаа юм бишүү, мөн энэ хашлагыг даваад цаашаа ниснэ гэж бодож явлаа даа. Яг action movie шиг л юм бодож байлаа даа. Skyway (өндөр гүүр) өгсөж явсан болохоор нисээгүй нь яамай гэж бодож байна. Дараа нь машинаасаа гараад харсан тань газраар нэг ягаан зүйл би өөрөө хальтираад ямар гулгаатайг тэгж л мэдсэн дээ. Black ice гэдэг нь байсан юм билээ. Тэр ягаан нь антифрийзер юм билээ. Тэгээд бас өөрийгөө мэдэхгүй урдаа хол зогсож байгаа 2 машиныг би тэдэнд гай болсон уу гэж гал хамгаалагчаас асуугаад байнаа. Гал командын 2 машин төд удалгүй ирсэн л дээ. Бараг би эргээд нөгөө талд гарахад ирж байсан. Хэн нэгэн дуудсан байх эсвэл тэдний ярьж байгаагаар Skayway-н цаад талд бас аваарь гарсан гэсэн. Гар утсаа барьчихаад хаашаа ярих вэ гээд бодоод байгаа юм. Тэгээд бас өөртээ би тайван байна шүү гар салгалахгүй байна гээд бодож байгаа юмдаа бахархаад байхаа юм уу хайшаа юм бэ дээ. Тэгсэн хэрнээ л бас ажил хамгийн түрүүнд толгойнд орж ирж байгаа юм даа. Тэгээд гал командын машин харчихаад за одоо цагдаа ирэх байлгүй гэж бодоод нөгөө ээлжийн ахруугаа аваар болсноо хэлээд оройтох байх гэж утас цохиод. Цагдаа хүлээлээ. Бас машинаа гарч харсан сүүлд бодоход шоконд орсон юм билээ. Гараад харсан л даа гэхдээ тойроод харсан эсэхээ санахгүй байгаа юм. Хачин аймаар л юм харагдаж байсан. Харин дараа нь очоод харахад гайгүй байсан юм билээ. Гэхдээ л аймаар л байна л дээ. Монголруу ахруугаа утастаж хэлээд ээждээ битгий хэлээрэй гэж хэлсэн хөөрхий санаа нь зовно...

4 comments:

Anonymous said...

hey..eooe..exelj unshaad avaart orloo gexeer chini nud tomrood pal xiigeed javchixdag gejiinshd..tegeed tsaashaa unshaad gaigui bolloo...xuitend ..xaltirgaatai xetsyy..bi bas neleen xeden jiliin omno orost..sibiriin tend zam deer olon daxin 360 grad ergej..mon guurnees dooshoo unaj bsan..bas l dooshilj bxdaa xedxen sek dotor eldev jum bodogddog jum bilee..
bolgoomjtoi bgaarai..jamar sain bxav dee.

Barimalch said...
This comment has been removed by the author.
бж said...

Yanaa, yamar aimaar yum be... Avaar osold orood tuhain uyedee yum medegdehgui gaigui yum shig baidag ch gesen hojim ni eldev gemtel sogog ilerdeg gedeg yum bilee. Sain uzuuleerei.

M. Tuul said...

Tegnee. Bayarlalaa.