Saturday, January 5, 2008
Улаан Лиш цэцэг
Шинэ он гарлаа шинэ жил ирлээ. Нэгдүгээр сарын цэцэг Лиш цэцэг. Шинэ жилийн шинэ хуудсыг энэ сарын цэцэг Улаан Лиш цэцгээр эхлэе дээ. Энэхүү цэцэг маань эртний цэцгүүдийн нэг бөгөөд Хиростос шашинтнууд зодуулж туйлдсан Есүс загалмайгаа үүрээд арайхийн явж байхыг харсан ээж Мария нь мэгшин уйлж байхад анхны Лиш цэцэг энэ газар дээр дэлгэрч байсан гэж итгэдэг бөгөөд үүнтэй уялдаад ч юмуу 20 зуунд Лиш цэцэг ээжүүдийн цэцэг болсон юм байна. Миний хувьд би Улаан Лиш цэцгэнд их дуртай л дaa харахад туяхан юм шиг мөртлөө ямар их тэсвэртэй гэж санана. Одоо ч Лиш цэцэг янз бүрийн өнгөтэй болж дээ. Гэгээн Патрикийн өдрөөр бүр ногоон Лиш хүртэл дэлгүүрт байдаг гэхэд бас л сонин шүү. Хомо Сайпин бид нар бас л мундаг байгаа биз. Цэцгийг хүртэл эвцэлдүүлэн янз бүрийн өнгөтэй л болгочих юм даа.
Өнгө гэснээс цайвар улаан өнгөтэй Лиш цэцэг бишэрч шүтэж явдагаа илэpхийлж байгаа. Тод улаан өнгө нь гүн гүнзгий хайр энэрэлээ илэрхийлж байгаа утгатай. Цагаан өнгө цэвэр ариун сэтгэл, аз хийморийг бэлгэдсэн байхад ягаан Лиш цэцэг талархснаа илэрхийлэх жишээтэй байдаг юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Za Americ dayar eren survaljluulah duhuud baisan chini ashgui orood irev uu? Yamar goyo tsetseg ve? Bi yer ni tsetsgend nugasgui. Tsetseg ugvul hamgiin ih bayarladag. Manai hun zarimdaa namaig sadist geed baidag yum. Zugeer baigali deeree urgaj baigaa yumiig harj bayasahiin orond tasalsan tsetsgend durlaad baidag geed l... Gehdee bi hezee ch zasrahgui yum shig baina lee.
Ih amarsan yum shig ee. Odoo tegeed orj bainaa. Neg heseg dial up internettei baisan yumaa tegeed turtle shig molhood baihaar ih uramgui. Tegeed oortoo amralt ogood baisan yumaa.
Төрсөн өдрөөрөө ээждээ өгсөн яг зөв юмаа олсон байна шдэ :D мэдээлэл өгсөнд баярлалаа :)
Post a Comment