Tuesday, January 11, 2011
Snow Flower and the secret fan (Цасан цэцэг буюу нууц дэвүүр) by Lisa See
Хятад хүнийг үзэн ядах гэхэд хайшаа ч юм бэ дээ. Гэхдээ Хятадуудад дургүй тэр бодол санааг хар багаасаа би болоод миний үеийнхэн тархиндаа суулгуулсан. "Өглөө", "Сүхбаатар" киног үзэж өссөн бидний бага нас Хятад хүн, Хятадын эрлүүзүүдийг жигших, үсэн ядах, тэдгээр хүмүүст хүмүүний хамаг л муу муухай шинж чанар бүрэлдсэн мэт ойлголттой байжээ. Гэтэл энэ том гүрний урлаг, утга зохиол, зан заншил, гүн ухаан ямар гайхамшигтайг хамтад нь бас үгүйсгэжээ. Энэ гүрэн бас л бусадтай нэгэн адил ард түмэнтэй. Ард түмэн нь ядарч зовсон амьдралтай түүний эсрэг тэмцэж атга будаа амруугаа олж хийхийн төлөө энэхүү шороон түмэн хүмүүсийн дундаас хэрхэн амь гарч байгаа нь бидэнтэй адил эгэл жирийн хүмүүс гэдгийг бас л ухаараагүй өсжээ. Би болоод миний үеийнхэн тархиа эдгээр ард түмнийг хавтгайруулан үзэн ядах тийм л ойлголтоор тэжээжээ.
Энэ номыг уншсанаар бага байхдаа эмээгийн ярьж байсан үлгэр шиг нэгэн ярианы үнэн түүхийг олж мэдэхэд тусаллаа. Энэ нь Хятад эмэгтэй шувуун хөлний тухай. Ялангуяа Хятад эмэгтэй хүн хэрхэн амин зуулгаа авч явах гэж эд эрхтэнээ золиослодог, тэрхүү хүнд хэцүү зовлон бэрхшээлийг давж туулахад үерхэл нөхөрлөл, итгэл найдвар ямар чухал амин дэм болж байгааг харуулжээ. Энэ зохиолоос Хятадад эмэгтэй хүн болж төрөх ямар хүнд хэцүү олж харлаа. Эмээ маань бас л нүдээр үзээгүй чихээр сонссоноо л ярьсан. Юунаас болоод тийм яриа өрнөсөн эсэхийг санаxгүй байна. Хятад эр хүн эхнэрийнхээ хөлийг зүсээд давсалж хатаадаг гэж. Түүнийг сонсоод бяцxан ухаандаа муусайн Хятадууд ийм зэвүүнээ! Ямар зэвүүн муу санаатай xүмүүс вэ? гэж бодож жигшиж хорсож билээ. Бараг л тэр зүсээд давс хийж байгаа тэр өвчнийг мэдэрч бие арзас хийж байсан. Давслаад хатаасан жижигхэн шувуун хөлтэй эмэгтэй салхитай үед явж чадахгүй салхинд хийсчих гээд хашаа түшээд явж байдаг талаар эмээ маань ярьж билээ. Балчир охины Яагаад?-ыг эмээгээс асууж Xол явуулахгүй гэж Гэрээ орхиод явна гэж тэгдэг гэсэн хариу аваад Xятад хүний муу санаатайг жигшсэн. Гэтэл тийм биш байжээ. Бас л нэгэн улс үндэсний гоо сайхныг өөрөөр үздэг нэгэн шалгуур байжээ. Түүнд нь бяцxан охидууд хэрхэн тамлан зовоогддог байсныг олж мэдлээ. Загвар өмсөгчид туранхай байх гэж өлсдөг шиг, эртний сурвалжит эмэгтэйчүүд нарийхан бэлхүүстэй болох гэж хэрхэн корсeт өмсдөг шиг нэгэн адил зүйл байжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Can I just say what a relief to uncover somebody that genuinely knows
what they're talking about on the net. You definitely realize how to bring an issue to light and make it important. A lot more people need to look at this and understand this side of your story. I was surprised you're not more popular
since you certainly have the gift.
Have a look at my page; studio promocji lubin
Post a Comment