Tuesday, January 11, 2011
Snow Flower and the secret fan (Цасан цэцэг буюу нууц дэвүүр) by Lisa See
Хятад хүнийг үзэн ядах гэхэд хайшаа ч юм бэ дээ. Гэхдээ Хятадуудад дургүй тэр бодол санааг хар багаасаа би болоод миний үеийнхэн тархиндаа суулгуулсан. "Өглөө", "Сүхбаатар" киног үзэж өссөн бидний бага нас Хятад хүн, Хятадын эрлүүзүүдийг жигших, үсэн ядах, тэдгээр хүмүүст хүмүүний хамаг л муу муухай шинж чанар бүрэлдсэн мэт ойлголттой байжээ. Гэтэл энэ том гүрний урлаг, утга зохиол, зан заншил, гүн ухаан ямар гайхамшигтайг хамтад нь бас үгүйсгэжээ. Энэ гүрэн бас л бусадтай нэгэн адил ард түмэнтэй. Ард түмэн нь ядарч зовсон амьдралтай түүний эсрэг тэмцэж атга будаа амруугаа олж хийхийн төлөө энэхүү шороон түмэн хүмүүсийн дундаас хэрхэн амь гарч байгаа нь бидэнтэй адил эгэл жирийн хүмүүс гэдгийг бас л ухаараагүй өсжээ. Би болоод миний үеийнхэн тархиа эдгээр ард түмнийг хавтгайруулан үзэн ядах тийм л ойлголтоор тэжээжээ.
Энэ номыг уншсанаар бага байхдаа эмээгийн ярьж байсан үлгэр шиг нэгэн ярианы үнэн түүхийг олж мэдэхэд тусаллаа. Энэ нь Хятад эмэгтэй шувуун хөлний тухай. Ялангуяа Хятад эмэгтэй хүн хэрхэн амин зуулгаа авч явах гэж эд эрхтэнээ золиослодог, тэрхүү хүнд хэцүү зовлон бэрхшээлийг давж туулахад үерхэл нөхөрлөл, итгэл найдвар ямар чухал амин дэм болж байгааг харуулжээ. Энэ зохиолоос Хятадад эмэгтэй хүн болж төрөх ямар хүнд хэцүү олж харлаа. Эмээ маань бас л нүдээр үзээгүй чихээр сонссоноо л ярьсан. Юунаас болоод тийм яриа өрнөсөн эсэхийг санаxгүй байна. Хятад эр хүн эхнэрийнхээ хөлийг зүсээд давсалж хатаадаг гэж. Түүнийг сонсоод бяцxан ухаандаа муусайн Хятадууд ийм зэвүүнээ! Ямар зэвүүн муу санаатай xүмүүс вэ? гэж бодож жигшиж хорсож билээ. Бараг л тэр зүсээд давс хийж байгаа тэр өвчнийг мэдэрч бие арзас хийж байсан. Давслаад хатаасан жижигхэн шувуун хөлтэй эмэгтэй салхитай үед явж чадахгүй салхинд хийсчих гээд хашаа түшээд явж байдаг талаар эмээ маань ярьж билээ. Балчир охины Яагаад?-ыг эмээгээс асууж Xол явуулахгүй гэж Гэрээ орхиод явна гэж тэгдэг гэсэн хариу аваад Xятад хүний муу санаатайг жигшсэн. Гэтэл тийм биш байжээ. Бас л нэгэн улс үндэсний гоо сайхныг өөрөөр үздэг нэгэн шалгуур байжээ. Түүнд нь бяцxан охидууд хэрхэн тамлан зовоогддог байсныг олж мэдлээ. Загвар өмсөгчид туранхай байх гэж өлсдөг шиг, эртний сурвалжит эмэгтэйчүүд нарийхан бэлхүүстэй болох гэж хэрхэн корсeт өмсдөг шиг нэгэн адил зүйл байжээ.
Шинэ Оны Зорилт
Шинэ он гарлаа шинэ жил ирлээ шинээр хийx зүйл зөндөө байтал хуучин ондоо дуусгаагүй он дамжсан санаа бодол хийгээгүй зүйл их байнаа. Дамжуулаад яваад байхаас. Яг одоо л яг л энэ жил гэсэн зүйл зөндөө байна. Өнөөдөр "Readers digest" уншиж байтал нэг бодууштай юм шиг, хэрэгтэй ч юм шиг нэг зүйл байлаа. Хувь хүний зарчим гэх юм уу даа. Харвардын нэг эдийн засгийн професор бичсэн байна л даа. ... Мань хүн бага байхдаа нэг ийм зарчимтай байжээ. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүний нэг юм байна. Ерөөсөө Ням гаригт л ганцxан сагс тоглохгүй гээд бүр өөрөө өөртэй дүрэм гаргажээ. Энэ тухай дасгалжуулагч багш болон багынхандаа ч хэлж л дээ. Түүнээс хойш мань хүн ерөөсөө хэзээ ч Ням гаригт сагсан бөмбөг тоглоxоо больжээ. Гэтэл сургуулийнх нь сагсан бөмбөгийн шигшээ баг нь аваргын төлөө тоглолтонд шалгарав. Тэмцээн болох өдөр нь Ням гариг. Багийнх нь мань хүнээс гуйж л дээ " ГАНЦ ЭНЭ УДАА Л" тоглочих гэлээ. Мань хүн өөрийн дүрмээ зөрчилгүйгээр тэр өдөр Ням гариг учраас сагс тоглохгүй гэснээрээ тэмцээнд ороогүй өнгөрчээ. Би үүнийг уншаад үгүй Ганц л Энэ Удаа ш дээ гээд тоглочихгүй гэж бодож байлаа. Гэтэл ингээд байвал Яах вэ? гэж бас бодлоо. Хэлбэлзэж, туялзаад хайшаа л бол хайшаа холбироод орхилоо. Тэгээд дахиад бодлоо л доо ийм дээ ч би бараг жил болгон ... за шинэ оноос гээд эхэлдэг шинэ оны ЗОРИЛТ гээд л гаргадаг. Ганц Энэ Удаа гэсээр биелсэн чи юм байхгүй он дамжсаар жил сарыг өнгөрөөж байгаадаа шүүмжтэй хандлаа өөртөө. Тиймээс энэ жил Шинэ Оны Зорилт гаргасангүй ээ. Гаргасан нэгэн болон тэгэж ярьж байгаа нэгнийгээ сонсоод дотроо аанхаа тэгдэг л байхгүй юу гэж бодоод инээд хүрээд байх юм. Муухай ч юм шиг тэгээд энэ жил Зорилт гаргалгүй дотроо бодож байгаад биелүүлэх гээд байгаа юм шигээ. Гаргаагүй биш гаргасан л байгаа байхгүй харин цаасан дээр буулгаагүй болохоос. Сурсан юмыг сураар боож болдоггүй ээ гэдэг дээ... Цаасан дээр биш толгойдоо Шинэ Оны Зорилтоо гаргачихжээ. Харамсалтай нь тархиныхаа мухарт биш дух хавьцаа буулгасан байгаасаа гэж найдаж байна. Цаас гаргаж ирж харснаас дээр болов уу гэж бодох юм.
Subscribe to:
Posts (Atom)