Tuesday, October 12, 2010
Вансэмбэрүү цэцэг гэж ...
Бум-Эрдэнэ гуайн блогоор ортол вансэмбэрүү цэцгийн зурагнууд тавьсан байв. Тэрхүү цэцгийг Баянхонгор аймгийн Баянговь сумын Богд ууланд очиж авсан талаар бичсэн байлаа. Мөнх цаст Богд уулын нөгөө тал нь Хуучин Жинст сумаас харагддаг билээ. Бум-Эрдэнэ гуайн нийтлэлийг уншаад бага байхдаа аавынхаа төрсөн нутагт зуны амралтаараа ээж, эмээ хоёртойгоо очиж байсан маань санагдаж энэхүү хэдэн мөр бичихээр ойрдоо ороогүй блогтоо салхи оруулах хүсэл төрлөө.
Зуны бүгчим халуунд тэнгэр нь газартайгаа ойртсон юмуу гэмээр, ядахдаа гэрийн сүүдэр ч байхгүй, газарт туссан миний сүүдэр хүүхдийн паркийн инээдэг толинд тусдаг тарваган хүн шиг тийм л тагдгар намхан сүүдэр газарт туссан. Тараг нь тараг биш хоормог л болдог тийм л аагим халуун өдрүүдэд мөнх цаст Богд уулийн оройг харахад сэрүү татаад, хажууд минь ирсэн мэт хөхрөөд цайран харагддаг байсныг яг л өнөөдөр, одоо харж байгаа юм шиг санагдаж билээ. Тэрхүү цагаан цаст малгайтай Богд уульн урд үзүүр дэхь Нарийн Харын нурууны энгэрт аав маань мэндэлсэн гэдэг. Бага байсан хэдий ч гэрээсээ холдож үзээгүй болоод ч тэр юмуу, хотод үлдсэн аавыгаа санаж байсан болоод ч тэр юм уу миний ой ухаанд тэр л уул маш тод үлдсэн билээ. Богд уул гээд уншсан тань тэр л үед эмээгийн минь зааж байсан нуруу, алхаад очиход энүүхэнд байгаа юм шиг тэр л цагаан малгайтай, сэрүү татуулсан хар хөх Богд уул маань яг л хажууд байгаа юм шиг санагдаж байна.
Энэ дээр оруулсан зураг маань харин Богд уул биш Отгонтэнгэр уул юмаа. Хэрвээ одоо очвол Богд уул маань вансэмбэрүү цэцэгтэйгээ ингэж л харагдах болов уу гэж бодлоо. Отгонтэнгэр уул маань арай мөлгөр оройтой юм. Энэхүү бага насны дурсамжийг маань сэргээж өгсөн Бум-Эрдэнэ гуайдаа баярлалаа. Мөн энэхүү зургийг тавьсан блогчиндоо бас талархлаа илэрхийлье.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
buy tramadol overnight shipping tramadol dosage in dogs - does tramadol get high
phentermine online without prescription phentermine topiramate - phentermine online canadian pharmacy
Post a Comment