Sunday, April 25, 2010
Бид Уртын Дуугаа Хятадад алдсан гэнээ ...
Өнөөдөр Монгол Улсын Гавъяат Жүжигчин, Морин Xуурын чуулгын удирдаач Батчулуун гуай уулзалт тоглолт Чикагод хийлээ. Энэxүү уулзалтанд дээр Батчулуун гуай хэлэхдээ " Монгол улс маань уртын дуугаа Хятадад алдсаан " гэж. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Хятад улс "Уртын дууг" анх үүсгэсэн гэсэн эрх бүхий зүйлийг ЮНЕСКО-оос авсан. Бид нар хоцорчихсон гэлээ. Харин "Mорин Xуур" - aa авч чадсан " Xөөмий " -ний хувьд яригдаж байгаа гэлээ. Гайxмаар ч, цочмоор ч "Яагаад?" гээд цээжээ дэлдмээр л боллоо. Одоо тэгээд урлагт хайртай, түүний төлөө зүрх сэтгэл нь цохилж байдаг хүмүүс надааc илүү бухимдаж л байгаа даа гэж бодоод, тэр хүмүүс яриад хэлээд авч чадаагүй л байхад би хажууд нь юу ч билээ дээ гэж бодлоо. Харамсмаар санагдаж билээ. Их эзэн Чингис хааны минь нэрийг хүртэл өмчлөөд авсан байхад нээрээ юу ч хэлэх вэ гээд л байж байна даа. Арай мөдхөн Монголоороо ярихад зөвшөөрөл авах вий дээ гэмээр юмаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment