Sunday, April 20, 2008

Энэ чинь юу болж байнаа? Яана даа бидний хойч үе...

Саяхан гэрлүүгээ утас цохитол ээж авлаа.
- Үгүй ээж ээ таны наад хоолой яасан бэ? Ханиад хүрсэн юм уу? гэтэл Ээж биш бэр эгчийн ээж байж таарлаа. Ээжийнхээ хоолойг танихгүй би гэдэг хүн будиллаа. Уулзаагүй бэр эгчийнхээ ээжтэй анх удаа үг сольж бага зэрэг хууч хөөрлөө. Бэр эгчийн маань ээж олон жил бага ангийн багш хийгээд саяхан тэтгэвэртээ гарсан бөгөөд ахын маань охиныг цагаан толгойн баяраа хийх гэж байгаа талаар ярихад би бүр гайхаж орхилоо.
- Ийм орой юу? Миний мэдэхийн аль шинэ жилээс өмнө хийгээд өдийд чинь унших бичгийн номоо уншаад эхэлсэн байдаггүй билүү? гэж мэддэг хүнтэй нь цэц булаалцалдлаа. Мань эгч маань манай боловсролын систем ийм л болчоод байгаа юм даа хэмээн өгүүлэв. Аль хэдийн цагаан толгойгоо үзээд дууссан ч гэсэн түрүүлж хийвэл бараг хариуцлага тооцдог болсон гэлээ.
- Үгүй тэгээд ямар сонирхолтой юм бэ? гэтэл
- Мэддэг хүн нь байх ёстой газраа байхгүй. Харин танил тал ар өврийн хаалгаар тавьсан эрх мэдэлтэнгүүд ажлаа мэдэхгүй амьдралаас тасархай иймэрхүү хууль дүрэм гаргаад байж байдаг болсон гэнэдээ.
Ингэж хууч хөөрснөөр ээжтэйгээ ярьж чадалгүй. Бэрийн ээжтэй хууч хөөрөн толгой сэгсрэн утсаа тавьлаа.

Үүнээс хойш хэд хоногийн дараа дахин утас цохин, ээжтэйгээ ярьлаа. Ахын охин цагаан толгойн баяраа хийгээд бас "Зөв бичигтэн" гэдэг өргөмжлөл авсан гэнээ. Одоо баярын бичиг маань өргөмжлөл болсон юм уу даа. 20000 төгрөгөөр нийлсэн гэнээ.
- Үгүй одоо 1-р ангийн хүүхдүүд цагаан толгойн баяраараа 20000 төгрөгөөр нийлж байхад 10-р ангийн хүүхдүүд яах болж байна вэ? За 20000 төгрөгөөр юу хийх вэ? Яах вэ? Багшдаа бэлэг авч өгсөн гэж байнаа. За манай ахийн охины ангийнх 32 хүүхэдтэй гэнээ. Нийт 640 000 төгрөгөөр багшдаа бэлэг авч өгнө. Принтэр авч өгсөн гэнэ илүү гарсан мөнгөөр нь хүүхдүүддээ бэлэг авч өгсөн гэнэ. Манай ээжийн хувьд бас болж байх шиг байнаа. 8, 10-р анги төгсгөж байгаа багш нарт хивс, алтан бөгж, мөнгөн аяга өгдөг гэнээ. Цэцэг энэ тэр өгвөл хогийн савруу шиддэг гэнэ. Бэлгээ голдог гэнэ. Хэзээ байтлаа бид тань ийм жудаггүй загнадаг байлаа даа. Бүр бэлгийн морины шүд үздэггүй гэсэн үг хүртэл бий шүү дээ. Арай л хэтэрч байнаа. Ээж маань хэлэхдээ одоо бас үгүй гэж хэлж болохгүй юм гэнээ. Дараа нь хүүхдийг маань яах ч билээ гэж байна. Ээж маань иймэрхүү зүйлийг эсэргүүцэх хүний нэг гэтэл эвлэрч байхыг бодоход бас л болохгүй л байдаг бололтой. Бэр эгч маань хүртэл цагаан толгойн баяраар ээж баяждаг гэж ярьж байна гэнэ шүү дээ. Ямар вэ? Голын ус гольдиролоороо урсаж байна гэхэд их хэцүү юмаа даа.

Дүү маань зөндөө зураг авахуулсан таньд өгч явуулнаа гэснээр, cаяхан цагаан толгойн баярын зураг ирлээ. Их хөөрхөн юмаа. Зургаа аваад дахин утас цохин ээжтэйгээ ярин ямар хөөрхөн зурагнууд ирснийг ярин байтал үгүй одоо тэгээд хуримын плааж шиг тийм нэвсгэр том плааж өмсөхгүй бас болохгүй гэнээ. Зарим нь бүр доороо төмөртэй гэж ирээд ярьлаа. Үгүй одоо юу болж байнаа 1-р ангийн хүүхдүүд цагаан толгойн баяраа тэмдэглэх гэж Мисс-ийн тэмцээнд орохтой адил юм болдог болохнээ. Юу болоод байна даа вэ? 20000 төгрөггүй урт цагаан плааж авах боломжгүй айл нь одоо хүүхдээ сургуульд сургахгүй болох нь дээ. Анх буцаад форм өмсдөг болсон гэхэд яамай даа гэж бодож байсан. Бас л болоогүй л байгаа юм байна даа. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Анхнаас нь зөв залахгүй бол бидний хойч үе бас барзгар байна шүү.

2 comments:

Anonymous said...

ASd

Нээрээ ийм болчихоод байна. Амьдралаа гэж... Ямар ч байсан энэ талаар санаа зовдог хүн байгаа нь яамай даа. Найз нь энэ талаар бас л бичдэг юм. Блогт орж байгаарай. Санал бодлоо солилцож байя.

http://minii.delhii.net

Barimalch said...

Ene manaihnii netersen tsamaan zangiin urshig l daa.

Manaihan hezee hun shig engiin baij surah yum boloo jaahan orlogo n ondorsson n busaddaa muu ulger uzuulj niitiin ediin zasgiig busnuildag ene Mongol Tsamaan Zan uu!!!!

Tehed 2000-3000$ tsalintai amerik zaluuchuud 50$-oor gutal avch omsood hyamdraliin kuponoor hool avch ideed mongoo mashin, surguulid surahdaa hadgalaad, amidraliinhaa iluu ach holbogdoltoi zorilgodoo zoruilhiig hicheej baigaa n ih ajiglagdah yum.