Tuesday, April 15, 2008

Далайд дусал нэмэр..

Бага байхад л хэлний үзүүр дээр юм гарахаар витамины дутагдалд орлоо гээд л ээж маань С витамины эсвэл аскорбины хүчил өгдөг байж билээ. Миний бүүр цэцэрлэгийн найз охин мааны тархины даралттай учир нүд нь их анивчдаг. Tиймээс 5 ширхэгээр боосон аскорбины хүчил байнга паарчигныхаа кармаанд байдаг түүнээсээ байнга идэж байдаг байлаа.Түүнээсээ хааяадаа бас надад өгнө. Их гоё санагддаг байж билээ. Тэгээд би тархины даралттай болох юмсaан гэж боддог байсансан. Хүүхэд насаа гэж ... Энэ найз маань миний ёстой л коршоонкны найз минь юм даа. Бид хоёр ясль, цэцэрлэг, арван жил, улмаар дээд сургуулийн 2-р курс хүртлээ хамт явсан даа. Тэгээд найз маань хүнтэй сууж , жирэмсэн болсноор холдов шивдээ. Бид холбоотой байдаг л даа. За дэмийрчихлээ.

Манайх шиг жилийн дөрвөн улиралтай орон жилдээ нэг ургац авна. Хавар нь төмс, сонгино л үлдсэн байдаг даа. Ээж маань хаврын чийг баманд сайн гээд л халгай гурван хуруу ургахаар хайчилаад хуушуур хийж өгдөг байж билээ. Танилтай зайтай нэг нь витамин (В12, Вгийн комплекс гээд л, дээр нь Алло гээд) хийлгэнэ. Хаврын урт, тарчиг өдрүүдийг зарим нэг нь хэцүү л давдаг даа. Одоо ч бас нэг үе бодвол өөр болж дээ. Холуур тойроод юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл байна шүү дээ. Энд витаминаас их юм алга энe Америкүүд хөгшин залуугүй их витамин уух юм даа. Багц багцаар нь уух юм. Тэгэхээр далайд дусал нэмэр гэгчээр уншсан зүйлээсээ хуваалцъя даа.
1. "С" витамин - сэтгэлийн хямралтай үед өвчин тусахаас сэргийлнэ, мөн цусны судлуудыг бөх бат байлгах голоо рольтой. "Ester C" - хүчиллэг биш учир ходоодод хор хөнөөл багатай. (Лемонтой ус ханиаданд сайн гэдэг биз дээ.) Ямар ч байсан С витамин ууж байхад хамрын ханиад бага хүрдэг билээ. 500-1000 мг өдөрт 2 удаа.
2. "В" витамин- хомосистэйн багасгадаг (хүний биед байдаг нэг амин хүчил) энэ нь зүрх болон эрүүл мэндтэй холбоотой проблемүүдийг бий болгодог амин хүчил юм.
Хэрвээ хомосистэйн хэмжээ их бол Вгийн комплекс нэмээ гэсэн үг гэнэээ.
В1 витамин 50-100 мг өдөрт нэг удаа.
3. Ердийн мультвитамин - 20-30 төрлийн витамин болон эрдэс бодистойг уувал зүгээр.
4. "Е" витамин - хлостерол багасгана. зүрхэнд сайн. Дор хаяж 400 IU байвал дээр. Өдөрт нэг удаа.
5. Магни- мэдрэл, булчингийн хэвийн үйл ажиллагаа болон цусны даралтыг нэвийн болгоход нэмэр тустай. Dr. Weil-ийн "Cal-Mag" 500-1000мг өдөрт нэг удаа. (Кальци Магнитай) ( Natural Health сэтгүүлийн 5 сарын дугаараас авлаа.)

5 comments:

Cаарал said...

Vitamin biend sain ch gesen beldmeleer bish hunsnii nogoo geh met hool hunseeree avch baival zugeer gej uchir medeh ulsuud yarih yum.

M. Tuul said...

Tiim l dee. Ter bolgon idej uugaad nohoj chadhgui uchir zarim neg gol vitaminiig uusny buruu baihgui bolov uu gej bodson yumaa. Sayahan eejteigeei yarisan tani havar golduu elbeg baidag tomsoo idej chadahgui bainaa gej yraisan bilee. Manaid ch odoo huns ni batalgaagui bolson baina shuu dee.

бж said...

Za yerunhiiduu minii uudag vitaminuud baij bainaa. Udurt jims nogoo hool hunseeree todorhoi hemjeemd vitamin avahaas gadna beldmeleer bas heregledeg.
Vitamin C, B, D, multi /Centrum/ed nariig udurt neg udaa, oroin hoolon deer, C-g hool bolgonii daraa hereglevel zugeer gej neg emch zuvlusnii daguu heregledeg.

Anonymous said...

Ж.ЦЭРЭНДОРЖ (2008-04-18), өнөөдөр

Амин дэм нь хүнд нас нэмдэггүйгээр барахгүй цагаас нь өмнө үхэлд хүргэдэг хэмээн Данийн Копенгагены их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Тэд эрдэм шинжилгээний 67 туршилтын дүнд антиоксидант /хэт исэлдэлтийг саармагжуулж, эсийн мембраныг гэмтэхээс хамгаалах үүрэгтэй молекул/ нь хүний насыг уртасгадаг тухайд хангалттай нотолгоо байхгүй болохыг мэдэгдэв.

Харин А, Е зэрэг амин дэм нь хүний биеийн бодисын солилцоонд саад болж, дархлааны системийн хэвийн ажиллагааг удаашруулдаг гэжээ. Эрүүл болон өвчтэй 233.000 хүн оролцсон судалгааны дараа хугацаанаас өмнөх үхэлд хүргэх эрсдэлийг А амин дэм нь 16 хувиар, бета-каротин долоон хувиар, Е амин дэм дөрвөн хувиар ихэсгэдэг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.

Зах зээлийн эргэлт нь жилд 650 сая ам.долларт хүрээд буй хоолны нэмэгдэл бүтээгдэхүүнээс зайлсхийж, хүнснээсээ амин дэмийн хэрэгцээг хангахыг Их Британийн Эрүүл мэндийн яам зөвлөжээ. Тус яамны төлөөлөгч “Антиоксидант, эрдэс бодис агуулсан хоолны нэмэлт бүтээгдэхүүнийг удаан хугацааны турш хэрэглээд эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг бүрэн судлаагүй тул их хэмжээгээр ууж болохгүй” гэв.

Харин хоолны нэмэгдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үүнтэй санал нэгдэхгүй байна. “Хүн бүр хоолноосоо хэрэгцээт амин дэмээ авах боломжгүй. Дээрх судалгаанд амин дэмийн олон давуу талыг орхигдуулж, зөвхөн нэг талыг нь харуулсан. Антиоксидант мөнхийн ус биш ч гэсэн тухайн хүн архи, тамхины хэрэглээ зэрэг муу зуршлаасаа салахгүй бол урт наслах тухай санасны гарз” гэж эмч, хоол судлаач Патрик Холфорд мэдэгдэв.

M. Tuul said...

Sonirholtoi medeelel baina. Saihan ch nyatsaalt baina daa. Gehdee bolomj baival zarim neg vitaminiig uuh zov bolov uu gej bodoj baina. Yalanguya odor tutmiin multi vitamin. Gevch tuhain huvi hunii ooriinh ni asuudal biz dee. Alivaa negen medeeleliig tuilshiralguigeer oort heregteigee tungaan baij, avah neg zuilee avna biz dee.