Tuesday, April 15, 2008

Миний блогтоо салхи оруулаагүй шалтаг, шалтгаанууд

За машинаа засвараас нэг аваад овоорсон ажлаа амжуулахаар их завгүй баахан таваргалаа. Таваргалаа ч гэждээ машинаараа л баахан давхиж, эх дэлхийгээ баахан агаарын бохирдолд оруулав шивдээ. Агаараа ч бас бага л бохирдуулсан юм байна. Би чинь нээрээ залуу машинтай шүү дээ. Ер нь дугуй унаж сурдаг юм билүү. Ее дэмий байхаа. Нөгөө хөгшин азарга жороо сурна гэгчээр хөгширч байгаагаа мэдэхгүй хамаагүй зүйлээр оролдож байж хүний газар дугуйнаас бэртэж бас баларсан юм болох ч юм уу. За больё. Больё ч гэждээ тэгэж байгаад нэг оролдоноо. Даан ч одоогоор хувьсгалын тохироо бүрдээгүй байна. Энэ Чикаго хавьцаа өнөөдрөөс нэг дулаарч байна. Өнгөрсөн долоо хоног нэг өдөр дулаарсан тань "Хаврын тэнгэр хавирга нэвт." гэдэг үгийг мэддэггүй хөөрүү нөхдүүд цээж нүцгэн наран шарлагын газраар волебол тоглож гүйгээд, арай л Мичиган нуур руу үсэрч орох нь холгүй байcaн. Тэр нөхдүүд тэнгэр задраан 2-3 өдөр сунжирсан бороо оруулав шивдээ. Би ч одоо хаширсан хүн намбалаг аргагүй машинаа барин, өмнө нь аваар хийсэн төлбөртэй замаар цаг хэмнэж явахгүй их л болгоомжтой машинаа барьлаа даа. Бас тэр замаар дахиж явахаас зүрх эмээгээд дээр нь ах маань хажуугаар нь гарахдаа шүлсээ хаяа гэлүү, шээ гэлүү, сүү ч өргө гэлүү бүр будилаад гэрлүүгээ ярьж байгаад болъё гэж бодоод яваагүй л байна. Толгой бас тэгэж байгаад олгой болсон байна шүү. Гайгүй л байдаг юмсан. Маргааш 72 хэм дулаарна хөршүүд галзуурах байхаа. Ресторан, хоолны газрууд аль хэдийн ширээ сандлаа гаргаад тавьсан байна лээ. Энэ бизнэсменүүд мөн эгзгийг андахгүй шүү.

Машин гэснээс манай хамт ажилладаг ах ингэж хэлж билээ.
"Шинэ машин авлаа гэж нэг баярладаг
Аваарт ороод амьд гарлаа гэж нэг баярладаг
Машинаа зарлаа гэж баярладаг" Би ч одоо гурав дахийг нь биелүүлэх үлдээд байна даа.

За өөр нэг шалтаг бол нетэд орж чадахгүй байсан бас нэг шалтгаан юм байна. Хүн нээрээ бас даврах юмаа диал ап удаан болохоор орохоос бас түвөгшөөгөөд байгаа юм даа. Нэг иймэрхүү л сонин байна даа.
Сониноос нээрээ энэ сарын 26нд Патрицио Буэна энд ирж тоглоно. Долоон сард Жорж Майкл, найман сард Род Стиуарт тоглоно гээд л санаандаа бүгдийг нь үзэх гээд л сачий нь юу болох юм болдоо. Санаж явбал бүтнэ гэдэг биз дээ. Ерөөл маань бат оршиг. Ямар амар хүн бэ гэж бодогдож байна уу? Хэд хонoгийн өмнө найз хүүхэн маань яг ингэж хэлж билээ.
"Одоо чи юу хийх вэ?" гэхээр нь "Нэг юм хийж идчихээд Селинь Дионы ДиВиДи үзнэ" гэж билээ. "Ямар амар юм бэ?" гэж билээ. Нээрээ амар ч сонсогдсон байж мэднэ. Юу ч бодох санах юмгүй хариулсан юм болов уу? Эсвэл ...?

4 comments:

бж said...

Ergeed irsen chini yamai daa.
Bi gedeg hun bas amid kontsert uzehiin l buun huslen. DVD uzeheer sonin bish shd, tee.

M. Tuul said...

Uul ni dotor ni orvol goyo l doo. Yamar ch baisan saihan stressee tailaad uneheer energi avdag yum shuu. Dorgio hamtlag uzeh bas oih goyo. Bi Bon Jovi uzsen yostoi neeree dorgio yum bilee. Bur setgel hodloos niseh nee. Yostoi neeree tsos hoorgono gedeg ni boldog yum bilee.

Anonymous said...

Yamar ch George Michael busdiig ni uzsen baina. George ahyg arai chadaagui yum baina

Anonymous said...

Blogondoo orj chaddaggui ee ineedtei yum. Password oo martsan baina. Tegeed anonymous bolood comment bichih yumaa.