Буруугүй байж би буруутай гэж хүлээх нь хүлцэнгүйн шинж үү эсвэл ухаантайн шинж үү. Хэрвээ гэмт хэрэг хийгээгүй байж би буруутай гэж хүлээгээд ял шийтгэл авах нь тийм ч хүсмээр, хүлээмээр сайхан зүйл биш шүү дээ. Гэтэл гэмт хэрэг хийчихээд буруугүй болох шалтгаан хайгаад түүнийгээ зөвтгөх гэж мэргэжилтэн буюу өмгөөлөгч хүртэл хөлсөлж авдаг нэгнийг яах вэ? Мэдээж гэмт хэргийн хувьд өөрөөр л ярих байх л даа. Энгийн яриа, санамсаргүй явдал, өдөр тутмын ажил хэрэг, хүүхдийн буруу хэрэг гэх мэт зүйл дээр яах вэ. Маргалдаад төвөг миний буруу гээд өнгөрөөх үү? Зүгээр л өөртөө хир халдаадаггүй нэр зүүн өөрийгөө хамгаалаад өнгөрөөх үү? Тэгэхээр буруугүй гэдгээ баталж тайлбар хийн өөрийгөө өмөөрсөн хэрэгт холбогдох юм. Эсвэл тэртээ тэргүй миний зөв юм чинь миний буруу гэж хүлээснээр би буруутан болохгүй ээ. Учир мэдэх нь ялгаж харна биз гэж орхих уу? Харин зөвтөн болсон тухайн хүний тэнэгийг би дотроо шогширох уу? Миний хувьд би ер нь зүтгээд, маргаад байгаа хүнтэй буруу зөвөө олохыг ер нь хүсдэггүй. Зүгээр л тийм байх шүү чиний буюу таны зөв шүү гээд орхичихдог.
Миний амьдралд тохиолдсон хоёр болсон явдлыг ерөөсөө мартдаггүй юм. Би 2-р ангид байхдаа цасан охин боллоо. Ээж маань цагаан плааж, малгайг саагaaр чимэх ажилтай байлаа. Би ч чимсэн плаажаа өмсөөд толины өмнө эргэлдээд гоё байлаа. Тухайн үед бас саа олддоггүй их хэцүү байсан л даа. Ялангуяа орос саа буюу барзгар саа уртаараа байх их ховор. Хойшоо явсан хүмүүс л авчирдаг байж дээ. Миний ээжийн найз Пагма эгч маань манайд ирээд, саа нь жаахан дутуу байна. Надаас саа ав гээд би ч баярлаад гэрлүү нь явлаа. Намайг ав гэсэн гээд хэлээд ав гэрт хүн байгаа гэж билээ. Пагма эгчийн охидууд нь Оросод сурдаг учир ээжийгээ урин мань хүн Москва яваад ирсэн болохоор ёлка нь их олон олддоггүй ховор саагаар чимэглэгдсэн хачин гоё ёлкатай байв. Би ч яах вэ алинаас нь авахаа мэдэхгүй аминдаа гоё өнгөтэйгөөс нь авахгүй хайрлаж байгаа минь тэр. Элбэг, бас урт юм болохоор нь дээр нь бас өнгөгүй цагаанаас нь хайчлаад авлаа даа. Бөөн баяр. Гэтэл яасан гэж санана Пагма эгчид салам загнууллаа. Яасан хачин муухай хорлонтой хүүхэд вэ чи очиж очиж ганц хамгийн урт саанаас нь хайчилж байхдаа яах вэ дээ гээд л авахуулсан даа. Би өөрийгөө хамгаалж чадахгүй буруутан болон ганцхан нулимсаараа өөрийгөө зөвтгөн уйлж өнгөрсөн. Ээж маань яах вэ дээ. Яагаад тэрийг нь олоод хайчилсан юм бэ дээ гэлээ ээждээ учрыг хэлж тайвширсан даа. Гоё болохоор нь бусдыг нь хайрласанаа хэлж билээ. Маргааш нь бас болоогүй нэг ширээнд суудаг зээ хүүд нь шуналтайгаа дуудуулан бас шоолуулсан даа.
Нөгөө тохиолдол нь багаасаа амттан их идсэний хор уршиг шүд их өвддөг байлаа. Тэр үед ч тэгээд л эцэг эх нь нэг хайхрахгүй, дээр нь ломбо тавихаар өрөмддөг аймаар тэгсэн дорвол авахуулсан нь дээр гээд шүдний эмч нар шүдийг аврахаас илүү авдаг их байсан болохоор хэн хэндээ амар байж дээ. Бu тэр ачаар олон шүдээ түүлгээд одоо инээдэг нь байдaг болохоос иддэг нь байхгүй болж дээ. Ямар ч байсан хойч үедээ шүдээ хамгаал гэж захина даа. Ямар сайндаа ахынхаа охидуудыг шүдийг нь гэдэг юм. За хадуурчихлаа. За байз би 6-р ангид байна уу даа. Манай аавын дүү нь шүдний талаар их анхаардаг өөрөө бас шүд нь их өвддөг болохоор намайг дагуулаад миний шүдийг авахуулахаар шүдний эмнэлэг явлаа. Яармагын хүүхдийн шүдний эмнэлэгт очлоо. Очертоо, бас дээр нь хацар хавдчихсан, анх удаа шүдний эмч дээр ирж байгаа, өвдөхийн зовлонг өчнөөн мэдэрсэн болохоор зүгээр л авахуулъя гэж байлаа. Тариа тариулж мэдээгээ алдуулчихаад хэдэн минут хүлээлээ. Авга ах маань яaж байна гэж байлаа, би ч зүгээр л байлаа. Сувилагч дуудлаа, сандал дээр нь суулаа. Xүйтэн багажаар хайраад л суга татаад арааг минь аваад явчихлаа даа. Тэгээд л марлиа зуулгаад л цус ч гарч л байлаа ариутгагчаар зайлуулан за асга гэлээ. Би ч босоод угаалтуур луу асгалаа эргэж ирээд суудалдаа суутал сувилагч нь намайг тархи толгойгүй загналаа. Эмэгтэй юм байж , өдий том болчихоод ямар заваан юм бэ дөнгөж сая цэвэрлэсэн угаалтуур луу цустай шүлсээ хаялаа гээд л. Миний нүднээс өөрийн мэдэлгүй нулимс асгаран хацар даган урслаа. Амаар дүүрэн марль чихээстэй. Өөрийгөө хамгаалж чадаагүй бас л буруутан боллоо. Шүд авахуулсандаа өвдсөндөө биш тэр сувилагч эмэгтэйд загнуулсан даа уйлж байлаа. Хаашаа хаяхийг нь зааж өгөөгүй мөрөө хавчин, ярвайгаад харж байгаа эмчийг хараад өвдөж байлаа. Тэр өрөө надад ямар хүйтэн байсаn гэж санана. Өрөөнөөс гарч ирэхэд нулимстай намайг өрөвдлийн харцаар харж, "Их өвдсөн үү?" хэмээн тайвшруулан асуусан авгынхаа асуултанд тийм хэмээн толгой дохиж юу болсныг ярьж чадаагүйдээ хацар даган бөөн бөөн нулимс бөмбөрч байлаа. Түүнээс хойш би дахиж хэзээ ч тийшээ очоогүй билээ. Шүдний эмч гэхээр тэр явдал бодогдоод дотор нуухай оргидогсон.
Monday, March 3, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Huuchin bichlegee ergej haraad bas nemj bichih uunees tulguurlan bas tsaash ni bichih geed l. Bichsenees hoish sedevtei holbootoi zondoo zuil bojee. Blogtoo orj chadahgui comment bicheed bi gej neeree...
Post a Comment