Sunday, March 2, 2008

Ойрдоо блогтоо юм бичсэнгүй ээ нилээд удчихлаа. Үгүй ингэж тэгсээр байтал шөнө болоод унтах болчих юмаа. Завтай байх тусмаа л зав гаргахгүй юм даа. Сар шинэ сайхан болж өнгөрлөө. Битүүний өдөр ярьж хөөрөхөө больсон, учир зүйгээ ололцож чадаагүй найз нөхөдрүүгээ утастаж, учир зүйгээ ололцон, миний зөв ч бай би буруутай хэмээн буулт хийн буруугаа хүлээж, уучлалт гуйн хуучин жилдээ болсон явдлыг тэр жилтэйгээ үдэн, шинэ ондоо эвтэй найртай, өөдрөг сайхнаар угтлаа. Айл нэг их хэссэнгүй хамт ажилладаг ахтайгаа золгож тэднийд зочлон сайхан цагаан сар боллоо. Мэдээж нутагруугаа ярьж ах дүүгийнхээ амар мэндийг мэдлээ.

Өнгөрсөн долоо хоног Мөөгөө маань нутгаас ээжий минь явуулсан Алтайн чихэртэй цагаан ааруулыг авчирч, би гэдэг хүн хэдэн өдөр зурагт үзэн ааруулаа амтархан мэрлээдээ. Мөн аавынхаа зургуудийг жаазлаж, ханандаа байрлуулан, эхэлсэн нэгэн ажлаа дуусгалаа. Машин маань засварт байгаа тул ойрдоо нийтийн тээврийн хэрэгслээр их зорчдог болоод их барьц алдаж байна. Машины засвар дахиад 2-3 долоо хоног сунжрах бололтой. Учир нь ил харагдаж байгаа засвараас гадна дотор засвар гарч ирээд, даатгалаар батлуулна, сэлбэгээ хүлээнэ энэ тэр гээд л бас л нилээн хэд хонох нээ. Үнэхээр машингүй байх ч бас л хязгаарлагдмал юмаа. Хүнсээ авахаас өгсүүлээд ийш тийшээ гарахаас гээд л гэртээ л их байна даа. Харин машингүй байхын давуу тал нь Чикагод ойрдоо их цас орж байгаа тул цас цэвэрлэхгүй, машин халаахгүй, цас хүрздэж байгаа хүмүүсийг хараад инээд хүрээд л байж байна. Тэр нь сайхан байна даа. Энд өвөл уртсаад ерөнхийдөө цас, хүйтэн хоёроос жаахан залхаж байна.
Мартын 8 болох энд үдэшлэг цэнгүүний сураг л их байна. Би ч ажилтай орж чадахгүй ээ. Одоо тэгээд 50 доллараар орж онцын үзэх юмгүй тэгэж явж байснаас энэ мөнгөөрөө Broadway show үзвэл хамаагүй дээр болвyy. Сүүлийн үед тэгсэн дорвол ингэсэн дээр гэж дотор хүнтэйгээ их ярьдаг болох нээ сайн л байдаг байхдаа. Алдсан, дэмий өнгөрөөсөн цаг хугацаа, мөнгөндөө их харамсдаг болжээ. Бүр юм идчихээд би яах гэж идвээ эсвэл яах гэж ууваа эсвэл гэртээ л байдаг байж гэдэг бодол их боллоо. Дэлгүүрээс юм авчихаад яах гэж авбаа гэж бодох юм. Азаар энд буцааж авах нь сайхан юм даа. Худалдсан барааг буцааж авахгүй гэсэн бичиг хадсан бол яана. Очоод буцаах болохоороо кассанд зогсож байхдаа больдог ч юм билүү гэх жишээтэй. Эргэцүүлэн бодох хямрал гэдэг нь болсон юм болов уу даа. Хамгийн их сэтгэл хангалуун, харамсахгүй зүйл ээжтэйгээ л ярих юм даа. Ойрдоо харин хэдэн сайхан кино үзлээ дээ.
Modigliаni, The legend of 1900 гээд гоё кино үзлээ. Мөн "Танайд Хоноё" гэдэг нэвтрүүлэг үзлээ. (Мэдээлэл.сом) Ерөхий сайд Баяр болон яруу найрагч Эмүжин нарынд очлоо доо. Сонин л юм байна. Өвөр Монгол, Казах айлд ч бас очлоо. Мэдүүштэй санууштай юм зөндөө л байдаг юм байна. Ээжийнхээ найз эгчийн ярихыг сонсоод өөрийн мэдэлгүй уйллаа. Миний өмнөх бичлэгт нэр нь гарч байсан Пагма эгч маань Тунгалаг гэдэг хорт хавдар туссан эмэгтэйд тусламжийн гараа сунгаж байгаа " Намайг Пагма гэдэг би Биoкомбинатаас ирсэн. Эгч нь бас ийм зовлонг туулсан гээд" ярьж байгаа сайн таньдаг эгчийг хараад өөрийн мэдэлгүй нулимс асгарууллаа.

3 comments:

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

estoi saixan bayarlajee..chamaig suraggui boloxoor jasiin boloo geed bodjoosiin..:-)

M. Tuul said...

Bayarlalaa, Zugeeree. Interneted orj bolohgui tegeed yum bichij chadaagui yum.