Би хагуур ч явсангүй ээ. Их л завгүй ч юм шиг хүн байлаа даа энэ л хугацаанд. Дөнгөж сая нетээр хэсэж яваад санамсаргүйгээр одоогоос 10 хэдэн жилийн өмнө танидаг байсан хүнийхээ зургийг олж xарлаа. Блогт нь ороод зүгээр зөндөө их зүйл мэдлээ. Үгүй ер энэ интернет гэж ерөөсөө гайхамшигтай, дэвшилттэй зүйлийг хүмүүн биднүүс нээжээ. Мань хүний блог дээрээс олон жил уулзаагүй багшийнхаа зургийг ч олж харлаа. За нэг иймэрхүү. Гайхалтай сайхан юмаа.
Би гэдэг хүн бас их ааштай, хажуудах өрөөгөө дурандаа ( бас үгүй юмаа ацан шалаанд орсон юм байна) хөлслүүлчихээд тэгээд хөрштэйгөө ам зөрөөд, мань хүн дургүйцэлээ илэрхийлээд. Би (myself) эзэн гээд пээдийгээд байгаа юмуу даа. Үгүй ерөө бас их жижигхэн юман дээрээс их сонин асуудал буй болох юмаа. Зүгээр л цонx онгойх онгойхгүйгээс тас няс хийчих юмаа. Мань хүн гаднаас орж ирэнгүүтээ цонхоо мангар том ярахаар нь би аминдаа гадаа бороо орж байнаа чийг авчих нь гэснээс л тас няс хийлээдээ. Би ч уг нь битгий гээгүй л дээ (Яг үнэнийг хэлэхэд би мань хүнийг цонх онгойлгох нь гэж бодоогүй. It's common sense. It's raining so hard.) Онгойлгож байгаа шалтгаан нь гэрээс хоол үнэртээд гэж байгаа юм. Би болохоор мань хүний өглөө ланчиндаа аваад явах хоолыг бэлдэж байхад. Үүнээс үзэхэд xэл ам ойлголцоно гэдэг бас их чухал юмаа. Хэн хэн нь дотроо бодоод хэнийхээ юу хийж байгааг ойлгоогүй өөрийхөөрөө бодоод байгаа юмуу даа. Ээ мөн хэцүү юм аа.
За өглөө болоход гайгүй босоод ирэх байхаа гэж бодож байна. Хөрш зэргэлдээ хүмүүс тань хамаагүй муудаад дэмий байхаа. "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг." гэдэг дээ.
За өнгөрсөн долоо хоногт төрсөн өдөр болов шивдээ. Бас чиг тэмдэглэхгүй гэж байсныг бодвол хөөрхөн найр хийчихлээ. Их мөнгө цуглууллаа. Анх энэ блогоо эхлэн бичиж байхдаа ганцаараа гэж байсныг бодвол их дэвшилттэй. Тэнэмэл блогчин анд маань баяр хүргэж байсандаа.
Сүүлийн үед блогондоо орохоо болиод, орж цай уудаг Ганаа эгч маань гэртээ зөвшөөрөлгүй оруулахаа больсон. Сайн байгаа байх гэж найдаж байна. Янз бүрийн дам цуу ярианд итгэхгүй хүндээ уул нь. Буруу хазгай юм сонсоогүй байгаа даа. Гомдсон юм боловуу. Би уул нь хааяадаа орж цай оочилмоор байх юм. Хэрвээ хэн нэгэн уншаад Ганаа эгчийнд орох зөвшөөрөлтэй бол намайг мэнд мэдэж байнаа гээрээй дээ. Аагтай шаргал цайг нь санaж байна шүү.
Wednesday, November 25, 2009
Subscribe to:
Posts (Atom)