Саяхан гэрлүүгээ утас цохитол ээж авлаа.
- Үгүй ээж ээ таны наад хоолой яасан бэ? Ханиад хүрсэн юм уу? гэтэл Ээж биш бэр эгчийн ээж байж таарлаа. Ээжийнхээ хоолойг танихгүй би гэдэг хүн будиллаа. Уулзаагүй бэр эгчийнхээ ээжтэй анх удаа үг сольж бага зэрэг хууч хөөрлөө. Бэр эгчийн маань ээж олон жил бага ангийн багш хийгээд саяхан тэтгэвэртээ гарсан бөгөөд ахын маань охиныг цагаан толгойн баяраа хийх гэж байгаа талаар ярихад би бүр гайхаж орхилоо.
- Ийм орой юу? Миний мэдэхийн аль шинэ жилээс өмнө хийгээд өдийд чинь унших бичгийн номоо уншаад эхэлсэн байдаггүй билүү? гэж мэддэг хүнтэй нь цэц булаалцалдлаа. Мань эгч маань манай боловсролын систем ийм л болчоод байгаа юм даа хэмээн өгүүлэв. Аль хэдийн цагаан толгойгоо үзээд дууссан ч гэсэн түрүүлж хийвэл бараг хариуцлага тооцдог болсон гэлээ.
- Үгүй тэгээд ямар сонирхолтой юм бэ? гэтэл
- Мэддэг хүн нь байх ёстой газраа байхгүй. Харин танил тал ар өврийн хаалгаар тавьсан эрх мэдэлтэнгүүд ажлаа мэдэхгүй амьдралаас тасархай иймэрхүү хууль дүрэм гаргаад байж байдаг болсон гэнэдээ.
Ингэж хууч хөөрснөөр ээжтэйгээ ярьж чадалгүй. Бэрийн ээжтэй хууч хөөрөн толгой сэгсрэн утсаа тавьлаа.
Үүнээс хойш хэд хоногийн дараа дахин утас цохин, ээжтэйгээ ярьлаа. Ахын охин цагаан толгойн баяраа хийгээд бас "Зөв бичигтэн" гэдэг өргөмжлөл авсан гэнээ. Одоо баярын бичиг маань өргөмжлөл болсон юм уу даа. 20000 төгрөгөөр нийлсэн гэнээ.
- Үгүй одоо 1-р ангийн хүүхдүүд цагаан толгойн баяраараа 20000 төгрөгөөр нийлж байхад 10-р ангийн хүүхдүүд яах болж байна вэ? За 20000 төгрөгөөр юу хийх вэ? Яах вэ? Багшдаа бэлэг авч өгсөн гэж байнаа. За манай ахийн охины ангийнх 32 хүүхэдтэй гэнээ. Нийт 640 000 төгрөгөөр багшдаа бэлэг авч өгнө. Принтэр авч өгсөн гэнэ илүү гарсан мөнгөөр нь хүүхдүүддээ бэлэг авч өгсөн гэнэ. Манай ээжийн хувьд бас болж байх шиг байнаа. 8, 10-р анги төгсгөж байгаа багш нарт хивс, алтан бөгж, мөнгөн аяга өгдөг гэнээ. Цэцэг энэ тэр өгвөл хогийн савруу шиддэг гэнэ. Бэлгээ голдог гэнэ. Хэзээ байтлаа бид тань ийм жудаггүй загнадаг байлаа даа. Бүр бэлгийн морины шүд үздэггүй гэсэн үг хүртэл бий шүү дээ. Арай л хэтэрч байнаа. Ээж маань хэлэхдээ одоо бас үгүй гэж хэлж болохгүй юм гэнээ. Дараа нь хүүхдийг маань яах ч билээ гэж байна. Ээж маань иймэрхүү зүйлийг эсэргүүцэх хүний нэг гэтэл эвлэрч байхыг бодоход бас л болохгүй л байдаг бололтой. Бэр эгч маань хүртэл цагаан толгойн баяраар ээж баяждаг гэж ярьж байна гэнэ шүү дээ. Ямар вэ? Голын ус гольдиролоороо урсаж байна гэхэд их хэцүү юмаа даа.
Дүү маань зөндөө зураг авахуулсан таньд өгч явуулнаа гэснээр, cаяхан цагаан толгойн баярын зураг ирлээ. Их хөөрхөн юмаа. Зургаа аваад дахин утас цохин ээжтэйгээ ярин ямар хөөрхөн зурагнууд ирснийг ярин байтал үгүй одоо тэгээд хуримын плааж шиг тийм нэвсгэр том плааж өмсөхгүй бас болохгүй гэнээ. Зарим нь бүр доороо төмөртэй гэж ирээд ярьлаа. Үгүй одоо юу болж байнаа 1-р ангийн хүүхдүүд цагаан толгойн баяраа тэмдэглэх гэж Мисс-ийн тэмцээнд орохтой адил юм болдог болохнээ. Юу болоод байна даа вэ? 20000 төгрөггүй урт цагаан плааж авах боломжгүй айл нь одоо хүүхдээ сургуульд сургахгүй болох нь дээ. Анх буцаад форм өмсдөг болсон гэхэд яамай даа гэж бодож байсан. Бас л болоогүй л байгаа юм байна даа. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Анхнаас нь зөв залахгүй бол бидний хойч үе бас барзгар байна шүү.
Sunday, April 20, 2008
Thursday, April 17, 2008
Asuultiin Hariu
Minii tanidag naiz egch, naiz nohod zarimdaa altny sorits bolon Mongoltoi yaj duitsdeg talaar asuuj baidag bilee. Bi ch ooroo bas soniuch bolood ch ter yumuu esvel savaagui ch yum uu bas neeree yamar baidag yum boloo gej bodsony ulmaas internetees olj harsan medeeleliin hajuugaar zugeer unshaad ongorch chadaagui bilee. Manai Mongoliin buh yum 100% original or natural yostoi l neeree organic geh geed baidag tul yag nariin haritsaa meddeggui uchir enhuu medeelel nadad ih tustai sanagdaj bilee. Tiimees bas medej baihad iluudehgui bolov uu gej bodloo. Emegtei l hun bolson hoino gayltgar, sharmal jijig sajig zuild medeej durtai l baidgaa nuuh hereggui bizee.
Percentage of Gold Purity : (Source: The World Gold Council)
Karat Percent
24 - 100
22 - 91.7
18 - 75
14 - 58.3
12 - 50
8 - 33.3
6 - 25
1 - 4.167
Emegtei gutlyn razmer ch gesen iluudehgui gej bodloo. Eejdee, egchdee, esvel ohin duudee ch gesen gutal belegleh hereg garval bas medej baihad iluudehgui gutlyn razmer.
European : 36 37 38 39
American : 5,2-6 6.2 7-7.2 8

Tuesday, April 15, 2008
Далайд дусал нэмэр..
Бага байхад л хэлний үзүүр дээр юм гарахаар витамины дутагдалд орлоо гээд л ээж маань С витамины эсвэл аскорбины хүчил өгдөг байж билээ. Миний бүүр цэцэрлэгийн найз охин мааны тархины даралттай учир нүд нь их анивчдаг. Tиймээс 5 ширхэгээр боосон аскорбины хүчил байнга паарчигныхаа кармаанд байдаг түүнээсээ байнга идэж байдаг байлаа.Түүнээсээ хааяадаа бас надад өгнө. Их гоё санагддаг байж билээ. Тэгээд би тархины даралттай болох юмсaан гэж боддог байсансан. Хүүхэд насаа гэж ... Энэ найз маань миний ёстой л коршоонкны найз минь юм даа. Бид хоёр ясль, цэцэрлэг, арван жил, улмаар дээд сургуулийн 2-р курс хүртлээ хамт явсан даа. Тэгээд найз маань хүнтэй сууж , жирэмсэн болсноор холдов шивдээ. Бид холбоотой байдаг л даа. За дэмийрчихлээ.
Манайх шиг жилийн дөрвөн улиралтай орон жилдээ нэг ургац авна. Хавар нь төмс, сонгино л үлдсэн байдаг даа. Ээж маань хаврын чийг баманд сайн гээд л халгай гурван хуруу ургахаар хайчилаад хуушуур хийж өгдөг байж билээ. Танилтай зайтай нэг нь витамин (В12, Вгийн комплекс гээд л, дээр нь Алло гээд) хийлгэнэ. Хаврын урт, тарчиг өдрүүдийг зарим нэг нь хэцүү л давдаг даа. Одоо ч бас нэг үе бодвол өөр болж дээ. Холуур тойроод юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл байна шүү дээ. Энд витаминаас их юм алга энe Америкүүд хөгшин залуугүй их витамин уух юм даа. Багц багцаар нь уух юм. Тэгэхээр далайд дусал нэмэр гэгчээр уншсан зүйлээсээ хуваалцъя даа.
1. "С" витамин - сэтгэлийн хямралтай үед өвчин тусахаас сэргийлнэ, мөн цусны судлуудыг бөх бат байлгах голоо рольтой. "Ester C" - хүчиллэг биш учир ходоодод хор хөнөөл багатай. (Лемонтой ус ханиаданд сайн гэдэг биз дээ.) Ямар ч байсан С витамин ууж байхад хамрын ханиад бага хүрдэг билээ. 500-1000 мг өдөрт 2 удаа.
2. "В" витамин- хомосистэйн багасгадаг (хүний биед байдаг нэг амин хүчил) энэ нь зүрх болон эрүүл мэндтэй холбоотой проблемүүдийг бий болгодог амин хүчил юм.
Хэрвээ хомосистэйн хэмжээ их бол Вгийн комплекс нэмээ гэсэн үг гэнэээ.
В1 витамин 50-100 мг өдөрт нэг удаа.
3. Ердийн мультвитамин - 20-30 төрлийн витамин болон эрдэс бодистойг уувал зүгээр.
4. "Е" витамин - хлостерол багасгана. зүрхэнд сайн. Дор хаяж 400 IU байвал дээр. Өдөрт нэг удаа.
5. Магни- мэдрэл, булчингийн хэвийн үйл ажиллагаа болон цусны даралтыг нэвийн болгоход нэмэр тустай. Dr. Weil-ийн "Cal-Mag" 500-1000мг өдөрт нэг удаа. (Кальци Магнитай) ( Natural Health сэтгүүлийн 5 сарын дугаараас авлаа.)

Миний блогтоо салхи оруулаагүй шалтаг, шалтгаанууд
За машинаа засвараас нэг аваад овоорсон ажлаа амжуулахаар их завгүй баахан таваргалаа. Таваргалаа ч гэждээ машинаараа л баахан давхиж, эх дэлхийгээ баахан агаарын бохирдолд оруулав шивдээ. Агаараа ч бас бага л бохирдуулсан юм байна. Би чинь нээрээ залуу машинтай шүү дээ. Ер нь дугуй унаж сурдаг юм билүү. Ее дэмий байхаа. Нөгөө хөгшин азарга жороо сурна гэгчээр хөгширч байгаагаа мэдэхгүй хамаагүй зүйлээр оролдож байж хүний газар дугуйнаас бэртэж бас баларсан юм болох ч юм уу. За больё. Больё ч гэждээ тэгэж байгаад нэг оролдоноо. Даан ч одоогоор хувьсгалын тохироо бүрдээгүй байна. Энэ Чикаго хавьцаа өнөөдрөөс нэг дулаарч байна. Өнгөрсөн долоо хоног нэг өдөр дулаарсан тань "Хаврын тэнгэр хавирга нэвт." гэдэг үгийг мэддэггүй хөөрүү нөхдүүд цээж нүцгэн наран шарлагын газраар волебол тоглож гүйгээд, арай л Мичиган нуур руу үсэрч орох нь холгүй байcaн. Тэр нөхдүүд тэнгэр задраан 2-3 өдөр сунжирсан бороо оруулав шивдээ. Би ч одоо хаширсан хүн намбалаг аргагүй машинаа барин, өмнө нь аваар хийсэн төлбөртэй замаар цаг хэмнэж явахгүй их л болгоомжтой машинаа барьлаа даа. Бас тэр замаар дахиж явахаас зүрх эмээгээд дээр нь ах маань хажуугаар нь гарахдаа шүлсээ хаяа гэлүү, шээ гэлүү, сүү ч өргө гэлүү бүр будилаад гэрлүүгээ ярьж байгаад болъё гэж бодоод яваагүй л байна. Толгой бас тэгэж байгаад олгой болсон байна шүү. Гайгүй л байдаг юмсан. Маргааш 72 хэм дулаарна хөршүүд галзуурах байхаа. Ресторан, хоолны газрууд аль хэдийн ширээ сандлаа гаргаад тавьсан байна лээ. Энэ бизнэсменүүд мөн эгзгийг андахгүй шүү.
Машин гэснээс манай хамт ажилладаг ах ингэж хэлж билээ.
"Шинэ машин авлаа гэж нэг баярладаг
Аваарт ороод амьд гарлаа гэж нэг баярладаг
Машинаа зарлаа гэж баярладаг" Би ч одоо гурав дахийг нь биелүүлэх үлдээд байна даа.
За өөр нэг шалтаг бол нетэд орж чадахгүй байсан бас нэг шалтгаан юм байна. Хүн нээрээ бас даврах юмаа диал ап удаан болохоор орохоос бас түвөгшөөгөөд байгаа юм даа. Нэг иймэрхүү л сонин байна даа.
Сониноос нээрээ энэ сарын 26нд Патрицио Буэна энд ирж тоглоно. Долоон сард Жорж Майкл, найман сард Род Стиуарт тоглоно гээд л санаандаа бүгдийг нь үзэх гээд л сачий нь юу болох юм болдоо. Санаж явбал бүтнэ гэдэг биз дээ. Ерөөл маань бат оршиг. Ямар амар хүн бэ гэж бодогдож байна уу? Хэд хонoгийн өмнө найз хүүхэн маань яг ингэж хэлж билээ.
"Одоо чи юу хийх вэ?" гэхээр нь "Нэг юм хийж идчихээд Селинь Дионы ДиВиДи үзнэ" гэж билээ. "Ямар амар юм бэ?" гэж билээ. Нээрээ амар ч сонсогдсон байж мэднэ. Юу ч бодох санах юмгүй хариулсан юм болов уу? Эсвэл ...?

Subscribe to:
Posts (Atom)