Thursday, April 23, 2009

Stumblin In

You tube-ees haij baigaad olloo doo. Baga nas sanagdaj baina. Uneheer yu gej saihan sonssonooroo avdag baijee. Yostoi ineedtei yum aa.

Friday, April 17, 2009

Barack Obama on Check, Please!

Bi bolon minii neg naiz mon tuunii bagsh bid gurav Hyde Park buyu Chicagogiin zuun urd hesegt ochin enehuu restaurant udiiin zoog barilaa. Eronhiilogchiin sanal bolgoson enehuu restaurant ni nileed hun ihtei, bolomjiin unetei, Gajun buyuu haluun nogootoi Louisiana mujaas uussen hoolnii neg torol bilee. Zoognoos omno Mexican Art Museum uzen melmiigee bayasgaj, hoolny daraa Robert Mapplethorp hemeeh Gerel Zuragiin tuuhend ooriin gesen hev mayagaa uldeej, bas zohih hemjeenii bair suuri ezeldeg nertei gerel zuragchnii uzesgeleng unegui uzej ih bashiilaa.

Tuesday, April 14, 2009

Анд Найз О. Мөнхмандахын дурсгалд

Блогтоо юм бичээгүй нилээд удчихлаа. Нилээд гэж бүр маш их хугацаа өнгөрчээ. Их ч зүйл болж өнгөрчээ. Эргэн тойронд маань ч их ч зүйл боллоо. Зүүдэнд ч оромгүй явдалууд ч их боллоо. Шинэ он гараад удалгүй дотны нэг анд маань эгэл залуугаар ертөнцийг орхин одлоо. Гурван хүүхэд, эхнэр харсаар нь байгаад хар залуугаар нь хайрт аав, халамжит ханиа алдлаа. Манай найзын салах ёс хийх ёслол дээр талийгаачийн бүх зурагийг эмхэтгэн нэгэн слайд шоу хийсэн нь талийгаачийн бүx л амьдрал нүдний өмнө жирэлзээд өнгөрөх шиг санaгдлaа. Xүний амьдрал гэж ийм богинохон байсан гэж үү гэж бодогдож билээ. 38 жил гэж их урт юм шиг мөртлөө зүгээр л хагас цагийн слайд шоу байлаа.

Миний одоог хүртэл туулсан энэхүү амьдралийн маань гуравны нэг хэсэг нь энэ найзтай маань салшгүй холбоотой билээ, ялангуяа Америкт байгаа энэ хугацаа, энэ үе, энэ chapter энэ хүнтэй салшгүй холбоотой билээ. Одоогоос 10-аад жилийн өмнө бидний 3 нөхөд хамтдаа энэ улсыг зорьж билээ. Түүнээс хойш 3-ийнхаа нэгийг үдчихээд хоёул үлдээд байна даа. Хүний амьдралыг номтой зүйрлэхэд тэр номны нэгэн гол хэсэг анд найзтай маань холбоотой.


Бичих зүйл зөндөө л байна. Гэсэн хэдий ч тэрхүү зураглалыг үзэж байхдаа багадaa үзэх дуртай байсан "Дайсны Цэргүүдээ Сонсоцгоо!" киноны гол баатар Гэлэгбаатарын хэлж байсан эртний Монголын нэгэн их гүүшийн хэлсэн үг хэмээн хэлж байсан үгийг энд бичихгүй байж чадсангүй.

НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛЭЭР чУЛУУН ХЭРМИЙГ ч ЦООЛНО
НЭГЭНТ ӨНГӨРСӨН АНДАА ДУРСАХАД ХҮРЭЛ ЗҮРХ ч ХАЙЛНА.

Хэдийгээр анд маань хар залуугаар энэ дэлхийгээс явсан ч бидний зүрх сэтгэлд хүнд тусархуу, эглээс эгэл даруухан зан нь мөнхөд эргэн эргэн дурсан санагдах болноо.