Friday, December 5, 2008

Хар Баасан Гаригийн Хямдралаар...



Талархалийн баяр буюу Thanksgiving-ий баяраар амран удахгүй төгсөлтийн шалгалт буюу концертондоо бэлдээд завгүй байгаа найздаа (Даяар Монгол дээр гарсан шуугиулаад байсан мэдээний гол эзэн Гансүх) нэг удаа ч гэсэн оройн хоол өгье гэж бодоод загас шаран гэртээ урилаа. Орой бас нэг найзтайгаа гурвуулаа болон шинээр дэлгэцэнд гарч байгаа Австрали гэдэг киног үзлээ. Кино маань ч 10 өнгөрөөж дууслаа гоё ч кино байлаа. Дараа нь шөнө дунд онгойх Kenosha Outlet Mall буюу манай мужтай хил залгаа Wisconsin мужруу явлаа. Арай ойрхон, дээр нь бас мужийн худалдааны татвар нь бyтэн нэг дахин бага болохоор бас их зүгээр. Биднийг очиход зам ч бөглөрөлт байхгүй гарц нь ч зүгээр байсан. Жолооч маань бас бензин хямдхан газраас танкаа дүүргэх гээд хажуугийн бензин клонк ороод гараад ирэхэд л пэг болчихсон байлаа. Гэхдээ бас гайгүй хажууд нь ирсэн болохоор, удалгүй машин тавьдаг талбай дээр ирлээ. Ойрхон ч машинаа тавьлаа. Машинаас бууухад дэлгүүрүүдийн гэрэл бүгд асаалттай, xүмүүс зарим дэлгүүрүүдийн гадна дугаарлаад зогсож байгаа харагдана. Унтлагын хувцастайгаа явж байгаа хүмүүс харагдах нь бүр сонин биш байв. Ойpд хараагүй бага байхдаа талханд дугаарладаг үеийг санагдууллаа. Цаг шөнийн 11:40 болж байв. Бид ч Ralph Lauren-тай ойрхон машинаа тавьсан болохоор үүдийг нь чиглээд очитол аль хэдийн онгорхой байлаа. Дотор нь хүмүүс бужигнана. Үүдээр ороход хөнгөлөлтийн тасалбар өгч байв. Онцын нэг их хямдарсан зүйл ч алга ёстой Ugly Betty-гийн хэлснээр "Аманда хямдралаар юм авна гэдэг тань мөнгө хэмнэж байгаа зүйл биш" гэж хэлж байсныг дэлгүүр явахаас өмнө сонсдог байж бодогдууллаа даа. Ер нь дахиж ингэж явахгүй ээ хайран нойр гэж бодогдсон доо. Үгүй нэгэнт явсан юм чинь, дээр нь нойроо бас алдсан юм чинь ахынхаа 2 охинд хэдэн өмд, цамц авлаа даа. Электрөн барааны дэлгүүрийн гадаа бүр майхантайгаа ирээд хоносон хүмүүс, хөнжлөө нөмрөөд яваа нэгэн бол ердийн үзэгдэл байлаа. Харин электрoн бараа авч байгаа хүмүүс үнэхээp мөнгө хэмнэхээр харагдана лээ. Би ч бас юугаар дутах вэ дуртай шоу болоx доктор Хаузын 3 улиралыг нь авсан даа. Хар Баасан гаригийн хямдралыг ингэж үзлээ дээ.